Улс орны ирээдүй хүний хөгжилөөс, Хүний хөгжил чанартай боловсрлоос…

КОМПЬЮТЕРЫН УХААНЫ ТЭНХИМ

Тэнхмийн танилцуулга

Эрхэм зорилго

Мэдээлэл технологийн өндөр мэдлэг ур чадвартай, хандлагатай, ёс зүйтэй, судлаач инженерийг бэлтгэх, салбар бүрт тулгамдаж буй асуудлыг хувийн болон төрийн байгуулагатай хамтран судлан шийдвэрлэх.

Компьютерийн ухааны тэнхим нь анх байгуулагдахдаа Инженерийн факултетэд харьяалагддаг  байсан бөгөөд 2014 онд Програм хангамжийн бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж 2 оюутантай 1 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар 2016 онд Програм хангамжийн магистр нээснээр Програм хангамжийн тэнхим байгуулагдаж 2022 онд Компьютерийн ухааны бакалаврын хөтөлбөрийг нээснээр Компьютерийн ухааны тэнхим болгож нэрээ өөрчлөн 3 мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Багшлах бүрэлдэхүүн

  • Нэр: М.Идэрбаатар
  • Эрдмийн зэрэг: Магистр
  • Албан тушаал: Тэнхмийн эрхлэгч, Ахлах багш
  • И-мэйл: iderbaatar@nmit.edu.mn
  • Өрөө дугаар: 906 тоот

Судалгааны чиглэл: Өгөгдлийн олборлолт

  • Нэр: Т.Гантөр
  • Эрдмийн зэрэг: Доктор
  • Албан тушаал: Дэд профессор
  • И-мэйл: gantur.t@nmit.edu.mn
  • Өрөө дугаар: 906 тоот

Судалгааны чиглэл: Өгөгдлийн олборлолт, Их өгөгдөл

  • Нэр: М.Отгонпүрэв
  • Эрдмийн зэрэг: Доктор
  • Албан тушаал: Дэд профессор
  • И-мэйл: otgonpurev@nmit.edu.mn
  • Өрөө дугаар: 906 тоот

Судалгааны чиглэл: Цахим аюулгүй байдал

  • Нэр: Н.Анхбаяр
  • Эрдмийн зэрэг: Магистр
  • Албан тушаал: Ахлах багш
  • И-мэйл: ankhbayar.n@nmit.edu.mn
  • Өрөө дугаар: 906 тоот

Судалгааны чиглэл: AI machine learning, deep learning, Bio chip & Computational biology. SERS

  • Нэр: Ц.Солонго
  • Эрдмийн зэрэг: Магистр
  • Албан тушаал: Ахлах багш
  • И-мэйл: solongo.ts@nmit.edu.mn
  • Өрөө дугаар: 906 тоот

Судалгааны чиглэл: Төслийн удирдлагa, Өгөгдлийн шинжилгээ ба бизнес интеллиженс

  • Нэр: Д.Золжаргал
  • Эрдмийн зэрэг: Магистр
  • Албан тушаал: Багш
  • И-мэйл: zoljargal@nmit.edu.mn
  • Өрөө дугаар: 906 тоот

Судалгааны чиглэл: Програм хангамжийн тестчлэл, инженерчлэл


Сургалт, судалгаа

2018 онд анхны төгсөлтөө хийж эхэлснээр одоогоор 38 бакалавр, 3 магистрын зэрэг хамгаалсан байна. Төгсөгчдийн 100% нь үргэлжлүүлэн магистрын сургалт болон мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж  байна.

2023-2024 хичээлийн жилийн байдлаар нийтдээ бакалаврын 2, магистрын 1 суралтын хөтөлбөртэй, 6 үндсэн багш, 2 гэрээт багш, 243 оюутантай  үйл ажиллагаа явуулж байна.

Их өгөгдөл, өгөгдлийн олборлолт, хиймэл оюун, машин сургалтыг судалгааны тэргүүлэх чиглэл болгон профессор багш нар болон бакалавр магистрын оюутнууд судалгаа хийж байна. Судалгааны сэдэв болон чиглэлийг хамтран ажилладаг байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зорьж байна.

Хамтын ажиллагаа

Хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан судалгаа, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, ажлын байраар хангах тал дээр монгол болон японы компаниудтай хамтран ажиллаж байна. Тэдгээрээс дурдвал: Mobicom LLC, And Global LLC, And Systems Tech, Grapecity LLC, Itzone гэх мэт

ШМТДС нь 2023 онд Япон улсын Ивате, Күрүмэ, Китамигийн улсын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсантай холбогдуулан инженерийн мэргэжлээр 3+1 бакалаврын хөтөлбөр, 1+1 магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Китамигийн Технологийн Их Сургуультай хамтарсан судалгаа хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Олимпиад уралдааны амжилт

  • 2018
    • Улсын програмчлалын XXVIII олимпиад – багийн төрлөөр 9,10-р байр
    • Оюутны програмчлалын үндэсний X олимпиад – хүрэл медаль, тусгай байр
  • 2019
    • Улсын програмчлалын XXIX олимпиад – мөнгөн медаль, тусгай байр, багаараа мөнгөн медаль
    • Оюутны програмчлалын XI үндэсний олимпиад – хүрэл медаль
  • 2020
    • Ковид-19 цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй
  • 2021
    • Ковид-19 цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй
  • 2022
    • Улсын програмчлалын XXX олимпиад – мөнгөн медаль, хүрэл медаль
    • Оюутны програмчлалын үндэсний XII олимпиад – мөнгөн медаль
    • Компьютерийн сүлжээ улсын X олимпиад – тусгай байр
  • 2023
    • Улсын програмчлалын XXXI олимпиад – хүрэл медаль, багаараа мөнгөн медаль
    • Оюутны програмчлалын үндэсний XIII олимпиад – хүрэл медаль
    • ICPC Hong Kong Зүүн Өмнөд Азийн Олон улсын олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцсон
    • DX Cup-2023 олон улсын хиймэл оюуны уралдаанд 3-р байр эзэлсэн