Улаанбаатар хот, БЗД 25-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн 43, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль

Оюутны хөгжлийн баг

ЭРХЭМ ЗОРИЛГО

ШМТДС-ийн стратегийн зорилтыг хэрэгжүүлэх, алсын хараа, эрхэм зорилгод нийцсэн оюутны олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, оюутны хөгжих боломжийг бүх талаар бүрдүүлэхэд чиглэн ажиллана.

ЗОРИЛТ:

  • Оюутны сурч боловсрох үйл ажиллагааг дэмжих, туслах, мэдлэг чадварыг дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох
  • Оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл урлаг, зан заншил, амьдрах ухаанд суралцах үйл ажиллагаа явуулах
  • Оюутны солилцооны хөтөлбөрүүд, ажил эрхлэлт, төгсөгчдөдийн хөдөлмөр эрхлээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил, үйлчилгээг хөгжүүлэх
  • Оюутны төвөлшил, ёс зүй, харилцааг дээшлүүлэх, хандлагыг тодорхойлж, байгууллагын соёлын үндсэн хэсэг болгож хөгжүүлэх

Манай сургууль нь оюутнууддаа сургалтын систем, хөтөлбөрийн онцлогийг таниулах,  оюутнуудын боловсрол, мэргэжил болон хувь хүний хувьд хөгжихөд нь дэмжих, ёс зүйтэй төлөвшсөн иргэн болгон хүмүүжүүлэх зорилготойгоор 2020 оноос эхлэн “Оюутны хөгжлийн хөтөлбөр” боловсруулан ажиллаж эхэлсэн. 2022 оноос эхлэн албан ёсоор “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН БАГ” байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн баг дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

Албан тушаал Нэр Үүрэг
1 ЧДБА-ны дарга Ж.Очбаатар Багийн ахлагч
2 ХИТ-ийн багш Б.Баярбаясгалан Багийн гишүүн
3 Захирлын туслах Б.Адъяабат Багийн гишүүн
4 Сургалтын албаны мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг Багийн гишүүн
5 Оюутны холбооны тэргүүн  Э.Чойжоо Багийн гишүүн
6 ЧДБА-ны мэргэжилтэн Б.Наранжаргал Багийн гишүүн