Улаанбаатар хот, БЗД 25-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн 43, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль

Карьер хөгжлийн төв

Б.Түвшинзаяа

Карьер хөгжлийн төвийн менежер

Товч танилцуулга

2018.11.05-аас эхлэн 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ба Сургууль-Карьер төв-Оюутан гэсэн гурвалсан холбоогоор ажиллаж, оюутны хүсэл сонирхлыг харгалзан, карьер төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийн бааз цуглуулж, оюутан болон төгсөгч нартаа үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаж байна. 

Дотоод болон гадаадын солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллээр цаг тухай бүрд хангаж, материал бүрдүүлэлтэд зааварчилж дэмжлэг үзүүлдэг. Мөн дотоодын томоохон аж ахуй нэгжүүдтэй холбоо тогтоож ажлын байранд ороход холбож өгч, дадлага, цагийн ажил олоход тусалдаг ба тухайн байгууллагуудаас төгсөгч оюутнуудад шаардлагатай ур чадварын тандалт хийж сургалтын хөтөлбөрийг сайжруулахад тусгадаг. Мөн Японы инженерийн технологийн компаниудад ажилд орох ярилцлагад бэлдэж үндсэн ажилтнаар мэргэжлээрээ Япон улсад ажиллахад туслалцаа үзүүлдэг. 

Зорилго

Оюутан бүрийг өөрийгөө таних, зорилгоо тодорхойлох түүндээ хүрэх замд туслах, чиглүүлэх, тэдний найдвартай зөвлөгч-хамтрагч байх.

  • 35 зуны судалгаа хийх дадлага, олон улсын хурал, оюутан солилцооны хөтөлбөр

(Улс: Япон, Швейцар, Солонгос, Герман, Канад, АНУ, Словени, Испани, Австри, Египт, Тайван)

  • 25 гадаадад суралцах магистрын тэтгэлгүүд:

(Улс: Япон, Солонгос, Европын орнууд, Шанхай, Тайвань, Хятад)

  • 7 баклавртаа шилжиж суралцах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд. (ШМТК-ЯПОН)
  • Японы 69 компанид мэргэжлээрээ ажиллах: 

Японы Химийн инженерээр 4 групп компани, Механик инженерээр 30 гаруй компани, Цахилгаан электроникийн 20 гаруй компани, Барилгын чиглэлээр 10 гаруй, IT инженерээр 5 компанитай холбоотой ажилладаг.  ​

  • Япон орны 50 гаруй аж үйлдвэрүүдэд 7 хоногоос 2 сарын хугацаатай дадлага хийхэд дэмжлэг үзүүлдэг. (Онгоцны тиз, байрлах газар, хоолны зардал зэргийг даах)
  • Дотоодын томоохон үйлдвэр, судалгаа эрдэм шинжилгээний газар, уул уурхай, цахилгаан станц, тоног төхөөрөмжийн засварын газрууд, барилга архитектурын компаниудад ажиллах бүрэн боломжтой.

Зөвлөгөөний агуулгыг хувьд: Ганцаарчилсан карьер төлөвлөлтийн зөвлөгөө, өөрийгөө таних тест оношилгоо, суралцаж байх хугацаандаа гадаадын солилцооны хөтөлбөрт хамрагдах, дотоодын компани болон Японы аж ахуй нэгжүүдэд үйлдвэрийн дадлага хийх, сайн дурын ажилд хамрагдах, төгсөх ангийн оюутнуудын төгсөлтийн дараах карьерийг шийдэх, материал бүрдүүлэлт, эсээ, CV бичих, монгол болон гадаад хэл дээр ярилцлагад орох зэргээр хуваагдаж байна.

Карьер төвийн оюутанд үзүүлэх үйлчилгээний роуд мап:

1-р курс (Коосэн 1,2-р курс): Өөрийгөө тодорхойлох шат 

Өөрийгөө таних, сонирхол, ур чадвар, зан төлөв, сэтгэл хөдлөл, сурах арга барилыг оношлох тест хийж зөвлөгөө өгдөг. 

2-р курс(Коосэн 3-р курс): Судалгаа хийх, зорилгоо тодорхойлох шат 

Төгсөлтийн дараах сурах болон ажиллах замуудыг нарийвчлан судлахад чиглүүлж гарын авлага өгөх, мэдээллээр хангаж, сонголт хийхэд туслах үйл ажиллагаа эвентүүд зохион байгуулдаг.

3-р курс(Коосэн 4-р курс): Төлөвлөлт хийх шат 

Төлөвлөлт хийх маягтын дагуу судалгаа хийж сонгосон замаараа явахад шаардлагатай гадаад хэлний онооны шалгалт, шаардлагатай ур чадварыг эзэмших зэрэг цаг хугацааг нарийн төлөвлөж хамтдаа боловсруулдаг. 

4-р курс(Коосэн 5-р курс): Зорилгодоо хүрэх шат 

Төлөвлөгөөний дагуу зорилгодоо хүрч чадсан ч түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гадаад хэлний чадвар, мэргэжлийн мэдлэг, харилцааны соёл, сэтгэл хөдлөлөө удирдах, бие дааж нийгэмших байдал зэрэгт анхаарч чиглэсэн ажлууд зохион байгуулдаг. 

Карьер хөгжлийн төвөөр дамжин:

  • Японы компанид үндсэн ажилтнаар ажиллах
  • Гадаадын их дээд сургуулийн тэтгэлэг авах
  • Дотоодын тэтгэлэг авах
  • Япон компаниудын дадлага хийх
  • Монгол компаниудад үндсэн ажилтнаар ажиллах 
  • Монгол компаниудын дадлага хийх 
  • Цагийн ажил болон сайн дурын ажилд холбох зэргээр оюутнуудад үйлчилж байна