Танилцуулга
ЭРХЭМ ЗОРИЛГО
Ерөнхий эрдмийн сургалтын үйл ажиллагааг чанартай, тогтвортой, мэргэжлийн өндөр түвшинд, тасралтгүй зохион байгуулна.
Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль (ШМТДС) нь 2014 онд анх Англи хэлний тэнхим, Математикийн тэнхим, Байгалийн ухааны тэнхим хэмээх гурван тэнхимтэй үйл ажиллагаагаа эхлүүлээд, 2016 оноос тус гурван тэнхимээ нийлүүлэн Байгалийн ухааны факультет (БУФ) нэртэй болгож, 2018 оноос Ерөнхий эрдмийн тэнхим (ЕЭТ) хэмээн нэрлэн бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчилж иржээ.
Багшлах бүрэлдэхүүн
- Нэр: В.Адъяасүрэн
- Эрдмийн зэрэг: Доктор, ШУ Гавьяат зүтгэлтэн
- Албан тушаал: Профессор
- Өрөө: 707 тоот
- Имэйл: adiyasuren@nmit.edu.mn
- Судалгааны чиглэл:
- Харди-Гильбертийн төрлийн тэнцэтгэл
- Операторын тоон муж
- Тэгш хамт ба цикл тэнцэтгэл биш
- Математик заах арга зүй
- Нэр: О.Нямсүрэн
- Эрдмийн зэрэг: Доктор
- Албан тушаал: Дэд профессор
- Өрөө: 708 тоот
- Имэйл: nyamsuren@nmit.edu.mn
- Судалгааны чиглэл:
- Шугаман бус цахилгаан соронзон гэрлийн долгион
- Шугаман бус оптик
- Физик заах арга зүй
- Нэр: Д.Хонгорзул
- Эрдмийн зэрэг: Доктор
- Албан тушаал: Дэд профессор
- Өрөө: 707 тоот
- Имэйл: khongorzul@nmit.edu.mn
- Судалгааны чиглэл:
- Когнитив хэл шинжлэл, Дискурсийн анализ
- Зэрэгцүүлсэн хэл шинжлэл, Орчуулга судлал
- Англи хэлний үгийн сан, найруулга зүй, Сонины мэдээний хэл, найруулга
- Англи хэл заах арга зүй
- Нэр: Б.Жавзандулам
- Эрдмийн зэрэг: Магистр
- Албан тушаал: Ахлах багш
- Өрөө: 707 тоот
- Имэйл: javzandulam@nmit.edu.mn
- Судалгааны чиглэл:
- Когнитив хэл шинжлэл, Зэрэгцүүлсэн хэл шинжлэл
- Орчуулга судлал, Боловсрол судлал
- Нэр: Ц.Тайвансайхан
- Эрдмийн зэрэг: Магистр
- Албан тушаал: Ахлах багш
- Өрөө: 707 тоот
- Имэйл: taivansaikhan@nmit.edu.mn
- Судалгааны чиглэл:
- Цувааны онол
- Математик заах арга зүй
- Нэр: Б.Энхсайхан
- Эрдмийн зэрэг: Магистр
- Албан тушаал: Ахлах багш
- Өрөө: 707 тоот
- Имэйл: enkhsaikhan@nmit.edu.mn
- Судалгааны чиглэл:
- Зэрэгцүүлсэн хэл шинжлэл
- Англи хэл судлал
- Боловсрол судлал
- Нэр: Б.Санчир
- Эрдмийн зэрэг: Магистр
- Албан тушаал: Ахлах багш
- Өрөө: 707 тоот
- Имэйл: sanchir@nmit.edu.mn
- Судалгааны чиглэл:
- Функционал анализ
- Дунджууд тэдгээрийн композиц
- Математик заах арга зүй
- Хөдөө аж ахуйн эдийн засаг
- Нэр: Э.Тэргүүнцэцэг
- Эрдмийн зэрэг: Магистр
- Албан тушаал: Багш
- Өрөө: 707 тоот
- Имэйл: terguuntsetseg@nmit.edu.mn
- Судалгааны чиглэл:
- Япон хэл судлал
- Япон хэл заах арга зүй
- Нэр: Асаи Юри
- Эрдмийн зэрэг: Магистр
- Албан тушаал: Багш
- Өрөө: 707 тоот
- Имэйл: sanchir@nmit.edu.mn
- Судалгааны чиглэл:
- Япон хэл судлал
- Япон хэл заах арга зүй
Үндсэн үйл ажиллагаа
Өнөөдрийн байдлаар Ерөнхий эрдмийн тэнхим нь програм хангамж, компьютерын ухаан, барилгын инженер, архитектур, механикийн инженер, мехтроник, химийн инженерчлэл, боловсрол судлал зэрэг нийт найман мэргэжлээр суралцагч бакалаврын хөтөлбөрийн оюутанд анхан, дунд болон ахисан түвшний математик, физик, хими, англи хэл, япон хэл, мэргэжлийн суурь зэрэг хичээлээс гадна түүх, философи, нийгмийн ухаан зэргийг багтаасан 20 гаруй заавал судлах болон сонгон судлах хичээлийг зааж байна.
Сургалтын үйл ажиллагааны зэрэгцээгээр 2023 онд тус тэнхимийн багш нар “Багш, математикийн боловсрол”, “Багш, физикийн боловсрол”-ын бакалаврын хөтөлбөрийг урьдчилан магадлуулаад 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн элсэлтээ авахыг зорьж байна.
Мөн “Багш, математикийн боловсрол” болон “Багш, физикийн боловсрол”-ын чиглэлээр магистрын хоёр хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Гадаад харилцаа
ШМТДС нь 2023 онд Япон улсын Ивате, Күрүмэ, Китамигийн улсын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсантай холбогдуулан инженерийн мэргэжлээр 3+1 бакалаврын хөтөлбөр, 1+1 магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.
Дээрх гадаад хамтын ажиллагааны ЕЭТ нь англи болон япон хэлний сургалтаа сайжруулах зорилгоор хөтөлбөрүүдээ шинэчлэн ажиллаж байна.
Хүрсэн амжилт
ЕЭТ үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тус тэнхимийн профессор багш нар нь сургалт, судалгааны ажлынхаа ажлын зэрэгцээгээр оюутан суралцагчдыг уралдаан, тэмцээн, олимпиадад бэлтгэх, орон нутгийн төдийгүй бүсийн мөн түүнчлэн олон улсын олимпиадад оролцуулахаас гадна олимпиадын сургагч багш, зохион байгуулагч, шүүгчээр ажиллаж ирлээ. Дээрх үйл ажиллагааны үр дүнд манай оюутнууд дараах амжилтанд хүрчээ.
МУИС-иас ЗОХИОН БАЙГУУЛДАГ
МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДАД ГАРГАСАН АМЖИЛТ
- Удирдагч В.Адъяасүрэн, Ц.Тайвансайхан Б.Сумъяабат (XXIV олимпиад, 2015 он) Хүрэл
- Удирдагч В.Адъяасүрэн, Ц.Тайвансайхан О.Мөнхбат (XXV олимпиад, 2016 он) Мөнгө
- Удирдагч В.Адъяасүрэн, Ц.Тайвансайхан Я.Баярцогт (XXVI олимпиад, 2017 он) Хүрэл
- Удирдагч В.Адъяасүрэн, Г.Түмэндэмбэрэл А.Сугармаа (XXVI олимпиад, 2017 он) Хүрэл
- Удирдагч В.Адъяасүрэн, Г.Түмэндэмбэрэл Я.Баярцогт (XXVII олимпиад, 2018 он) Мөнгө
- Удирдагч В.Адъяасүрэн, Г.Түмэндэмбэрэл А.Сугармаа (XXVII олимпиад, 2018 он) Хүрэл
- Удирдагч В.Адъяасүрэн, Г.Түмэндэмбэрэл Г.Номун (XXVII олимпиад, 2018 он) Хүрэл
- Удирдагч В.Адъяасүрэн, Ц.Тайвансайхан М.Цэрэнноров (XXVII олимпиад, 2018 он) Хүрэл
- Удирдагч В.Адъяасүрэн, Ц.Тайвансайхан Ц.Түвшинбилэг (XXVIII олимпиад, 2019 он) Мөнгө
- Удирдагч В.Адъяасүрэн, Б.Санчир Б.Жамба (XXX олимпиад, 2022 он) Алт
- Удирдагч В.Адъяасүрэн, Б.Санчир Б.Адъяатөмөр (XXXI олимпиад, 2023 он) Алт
- Удирдагч В.Адъяасүрэн, Ц.Тайвансйахан Баг (XXVIII олимпиад, 2019 он) Баг/Мөнгө
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДЫН АМЖИЛТ
Туркменистан улсад зохион байгуулсан нээлттэй олимпиадад:
- Удирдагч В.Адъяасүрэн А.Билэгжаргал (2018 он) Шагналт байр
- Удирдагч В.Адъяасүрэн Б.Адъяатөмөр (2022 он) Алт
- Удирдагч В.Адъяасүрэн Б.Жамба (2022 он) Алт
- Удирдагч В.Адъяасүрэн Б.Мөнх-Оргил (2022 он) Алт
- Удирдагч В.Адъяасүрэн Я.Сайнбаяр (2022 он) Хүрэл
ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ОЛИМПИАДЫН АМЖИЛТ:
- Удирдагч В.Адъяасүрэн А.Билэгжаргал (2019 он) Хүрэл
- Удирдагч В.Адъяасүрэн Ц.Түвшинбилэг (2019 он) Шагналт байр
- Удирдагч В.Адъяасүрэн Б.Жамба (2019 он) Шагналт байр
- Удирдагч В.Адъяасүрэн Б.Жамба (2021 он) Хүрэл
- Удирдагч В.Адъяасүрэн Б.Жамба (2022 он) Хүрэл
- Удирдагч В.Адъяасүрэн Баг (2022 он) Шагналт байр
ОЮУТНЫ УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН АМЖИЛТ:
- Удирдагч Г.Мөнгөншагай Ж.Өнөртүвшин (ШМТДС, 2016 он) Мөнгө
- Удирдагч Г.Мөнгөншагай О.Мөнхбат (ШМТДС, 2016 он) Мөнгө
- Удирдагч Г.Мөнгөншагай Б.Доржзодовсүрэн (ШМТДС, 2016 он) Мөнгө
- Удирдагч Г.Мөнгөншагай Б.Батзориг (ШМТДС, 2016 он) Хүрэл
- Удирдагч Г.Мөнгөншагай П.Норовсамбуу (ШМТДС, 2016 он) Шагналт байр
- Удирдагч О.Нямсүрэн М.Цэрэнноров (МГАМТС, 2018 он) Мөнгө
- Удирдагч О.Нямсүрэн Б.Орхон (МГАМТС, 2018 он) Мөнгө
- Удирдагч О.Нямсүрэн Баг (МУИС, 2019 он) Алт
- Удирдагч О.Нямсүрэн Ц.Өгөөмөр (Өмнөговь, 2020 он) Алт
- Удирдагч О.Нямсүрэн Г.Сайнбилэгт (Өмнөговь, 2020 он) Мөнгө
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН АМЖИЛТ:
- Удирдагч О.Нямсүрэн Ц.Өгөөмөр (Швейцар, 2022 он) Хүрэл
ОЮУТНЫ УЛСЫН АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАД
- Удирдагч Б.Жавзандулам, Б. Энхсайхан Б.Цэнд-Аюуш (2016 он) V байр
- Удирдагч Б.Жавзандулам, Б. Энхсайхан Б.Энхсайхан (2016 он) XV байр
- Удирдагч Б.Жавзандулам, Б. Энхсайхан М.Болд-Очир (2022 он) VI байр
- Удирдагч Б.Жавзандулам, Б. Энхсайхан Д.Ерөөлт (2022 он) XVII байр