Улс орны ирээдүй хүний хөгжилөөс, Хүний хөгжил чанартай боловсрлоос…

БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН ТЭНХИМ

Тэнхмийн танилцуулга

ЭРХЭМ ЗОРИЛГО

Ажлын байрны шалгуурт нийцсэн, барилга, хот байгуулалтын салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх, онол практикт суурилсан сургалт, судалгаа, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд Барилга, Архитектурын тэнхимийн зорилго оршино.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль (ШМТДС) нь 2014 онд анх үүсгэн байгуулагдах үедээ Барилгын инженер хөтөлбөрөөр анхны элсэлтээ авч 2017 оноос эхлэн Архитектурын хөтөлбөрөөр элсэлт аван сургалт явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Барилгын инженер хөтөлбөрөөр нийт 6 удаа, Архитектур хөтөлбөрөөр нийт 3 удаагийн төгсөлт хийгээд байна. Эдгээр төгсөгчдийн 10% нь дотоодын болон гадаадын Япон, Унгар, Турк, Австрали зэрэг улсуудад магистрантур, докторантурт суралцаж бусад нь дотоодын болон олон улсын төслүүдэд үндсэн мэргэжлээрээ ажиллаж байна. 


Багшлах бүрэлдэхүүн

  • Овог, нэр: Болд овогтой Отгонбаяр
  • Албан тушаал: Тэнхимийн эрхлэгч, Ахлах багш
  • Цол, зэрэг: Техникийн ухааны магистр (M.Sc)
  • Мэргэжил: Газрын кадастрын инженер, Газар зохион байгуулагч, Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер
  • Мэргэжлийн зэрэг: Мэргэшсэн инженер
  • И-мэйл хаяг: otgonbayar@nmit.edu.mn
  • Овог, нэр:Галбадрах овогтой Уранбилэг
  • Албан тушаал:Ахлах багш
  • Цол, зэрэг:Бизнесийн удирдлагын магистр (MBA)
  • Мэргэжил:Барилгын менежмент
  • Мэргэжлийн зэрэг:Мэргэшсэн төсөвчин
  • И-мэйл хаяг: uranbileg@nmit.edu.mn 
  • Овог, нэр:Бат-Эрдэнэ овогтой Эрдэнэзул
  • Албан тушаал:Багш
  • Цол, зэрэг:Хөдөө аж ахуйн ухааны магистр, (M.Sc)
  • Мэргэжил:Ландшафтын архитектор
  • Мэргэжлийн зэрэг:
  • И-мэйл хаяг: erdenezul@nmit.edu.mn   
  • Овог, нэр:Гансүх овогтой Золжаргал
  • Албан тушаал:Багш
  • Цол, зэрэг:Техникийн ухааны магистр, (M.Sc)
  • Мэргэжил:Цөмийн физикч, технологич, Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер
  • Мэргэжлийн зэрэг:
  • И-мэйл хаяг: zoljargal.g@nmit.edu.mn 

Судалгааны чиглэл

Тус тэнхимийн багшлах бүрэлдэхүүний 100% нь магистрын зэрэгтэй, 84% нь мэргэшсэн зэрэгтэй. Сургалт, судалгааны ажлыг улсын хэмжээнд танигдсан профессор багш нар тэргүүлж байна. 

Судалгааны чиглэлүүд:

Б.Отгонбаяр, ахлах багш, M.Sc, мэргэшсэн инженер

  • Тектоник хавтангийн газар хөдлөлийн гамшигийн эрсдлийн үнэлгээ
  • Өндөр барилгын бүтээцийн төлөвлөлтийн судалгаа
  • Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга төсөллөх судалгаа
  • Барилгын сейсмик хамгаалалтын системийн судалгаа
  • Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн эрсдлийн судалгаа
  • Тогтворгүй бүтэцтэй хөрсөнд барилга төсөллөх судалгаа

Г.Уранбилэг, ахлах багш, MBA, мэргэшсэн төсөвчин

  • Барилгын төсөв ба үнэ бүрдэл

Г.Золжаргал, багш, M.Sc, мэргэшсэн инженер

  • Өндөр барилгын бүтээцийн төлөвлөлтийн судалгаа
  • Тогтворгүй бүтэцтэй хөрсөнд барилга төсөллөх судалгаа

Б.Эрдэнэзул, багш, М.Sc

  • Олон нийтийн барилгын хүртээмжтэй байдлын судалгаа
  • Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн төлөвлөлт ба хүртээмж

Гадаад, дотоод хамтын ажиллагаа

ШМТДС нь Япон улсын Иватегийн Их Сургууль, Күрүмэгийн Технологийн Их Сургууль, Китамигийн Технологийн Их Сургууль, Ямага Их Сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан оюутан солилцоо, хамтарсан судалгаа, сакура сайенс хөтөлбөр, 3+1 бакалаврын хөтөлбөр зэргийг хэрэгжүүлж байна. 

Дотоодын хамтын ажиллагааны хүрээнд Estimator Pro, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Цагаан хуаран констракшн, And Global, Монос, Эрчим инженеринг, Датаком, Grape city зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтарсан судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, дадлага хийх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Амжилт

БАТ үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тус тэнхимийн профессор багш нар нь сургалт, судалгааны ажлынхаа хажуугаар оюутан суралцагчдыг уралдаан, тэмцээн, олимпиадад бэлтгэх, олимпиадын зохион байгуулагч, шүүгчээр ажиллаж ирлээ. Дээрх үйл ажиллагааны үр дүнд манай оюутнууд дараах амжилтанд хүрчээ.

2017 он

“Барилга угсралт, технологи, зохион байгуулалтын оюутны анхдугаар олимпиад”-ыг анх удаа ШМТДС зохион байгуулж  – Тусгай байр

2022 он

“Төмөр бетоны аян 2022” улсын уралдаанд багаараа “Шилдэг зурагт илтгэл”

2023 он

“Төмөр бетоны аян 2023” улсын уралдаанд – III байр

“Хөрсний механик” улсын олимпиад, ганцаарчилсан төрөлд оюутан З.Мөнх-Ирээдүй – Тусгай байр