Оюутны зөвлөл
2023 оны оюутны чуулганаар “ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ”-ийг удирдах дарга нарыг шинэчлэн сонгож “ОЮУТНЫ ХОЛБОО”-ны тэргүүлэгчээр Химийн инженерчлэлийн ангийн оюутан Э.Чойжоо ажиллахаар боллоо.
Оюутны холбоо
ШМТДС ОЮУТНЫ ХОЛБОО
Оюутны холбоо нь сургуулиас зохион байгуулагдаж буй аливаа ажлуудад бүрэн бүрэлдэхүүнээр оролцдог бөгөөд оюутнуудын хүсэл сонирхол дээр үндэслэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
ШМТДС-ийн Оюутны холбоо нь тус сургуульд сурч буй оюутнуудын нийгмийн идэвхийг дээшлүүлэх, эрх, нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах, бие даан хөгжих бололцоог дэмжих, тэдний талаар явуулж буй бодлого шийдвэрт нөлөөлөх, түүнийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох, нэгдмэл удирдлагаар хангахад оршино.
ЗОРИЛТ:
- ШМТДС-ийн Оюутны холбоо нь сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж, оюутны эв нэгдэл, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх
- Оюутны сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмших, төлөвшихөд нь бодит хувь нэмэр оруулах
- Оюутанд чиглэсэн үйлчилгээ, урамшуулалын тогтолцоо, нийгмийн хамгаалал, халамжийг дэмжих
- Оюутны байгууллагын бодлого, боловсорлын стандарт, шаардлагыг бий болгох, хөгжлийг тодорхойлох
- Бйнгын тогтвортой, залгамж чанартай ажиллан оюутны үлгэрлэгч байгууллага болох
Шинэ Монгол Оюутны Холбоо нь тус сургуулийн оюутны зөвлөлүүдээс бүрдэх бөгөөд оюутнуудын сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн үйл ажиллагааны хувьд бие даасан байгууллага юм. Шинэ Монгол Оюутны Холбоо нь ШМТДС-ийн захирлын 2020 оны 10 сарын 15 өдрийн А/12 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ШМТДС-ийн Оюутны холбооны дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Зохион байгуулалтын хувьд залгамж чанартай, ээлжит чуулганаар өмнөх тэргүүн ажлын тайлангаа хэлэлцүүлэн дараагийн холбооны тэргүүнийг сонгодог зарчимтай.
ШИНЭ МОНГОЛ ОЮУТНЫ ХОЛБООНЫ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ШМТДС-ийн Оюутны Холбоо нь 2014 оноос эхлэн Оюутны зөвлөлийн бүтцээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2020 оноос оюутны холбоогоор үйл ажиллагаа явуулж ирсэн. 2023 оны 5 сарын 3 өдрийн оюутны анхдугаар чуулганаар ШИНЭ МОНГОЛ Оюутны Холбоо нь 4 оюутны зөвлөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.