Улс орны ирээдүй хүний хөгжилөөс, Хүний хөгжил чанартай боловсрлоос…

Чанарын алба

2023-2024 Чанарын дотоод баталгаажуулалтын алба

2023 оны 08 сарын 28 өдрийн захирлын Б/12-1 тушаалаар Чанарын дотоод баталгаажуулалтын албаны даргаар Ж.Очбаатарыг томилсон бөгөөд 2024 оны 01 сарын 04 өдрийн дугаар Б/01 тушаалаар Чанарын дотоод баталгаажуулалтын албаны мэргэжилтэнээр Б.Наранжаргал томилогдон ажиллаж байна.

ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД

  1. Дээд боловсролын засаглал ба манлайлал
  2. Стратегийн менежмент ба төлөвлөлт
  3. Сургалтын чанарын менежмент
  4. Аж үйлдвэрийн оролцоо
  5. Үйлчилгээ ( гадаад ба дотоод)
  • ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАСАГЛАЛ БА МАНЛАЙЛАЛ

Дээд боловсролын засаглал гэдэг нь дээд боловсролын байгууллага албан ёсны зохион байгуулалтад орж өөрийн зорилт, эрхэм зорилго, алсын хараагаа хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулахыг хэлнэ. Үүнд:

Сургуулийн эрхэм зорилго, алсын харааг тогтоох, хэвшүүлэх;

Сургуулийн стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоох;

Стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэх менежменттэй болох;

Тохирох засаглалын зохион байгуулалтыг загварчлах;

Нөөцтэй холбоотой мэдлэг, дүн шинжилгээ, дүгнэлт хийсэн байх;

Менежмент хариуцсан багийг томилох, хяналт тавих;

Удирдах зөвлөлийг байгуулах, дүрэмтэй байх;

Сургуулийн баримт бичгийн боловсруулалт, бүртгэл, хяналтын журамтай байх.

Дээд боловсролын манлайлал гэдэг нь нийтийн өмнө тавигдаж байгаа зорилгод хүрэхийн тулд бусдадаа нөлөөлж, тэднийг хойноосоо дагуулж, урагшлах чиглэлийг тодорхойлж, улмаар тодорхой ажил хийх итгэл үнэмшлийг төрүүлж, хүмүүсийг өөрийнхөө үйл ажиллагааны үр дүнг хариуцдаг болох чадварыг хэлнэ. Үүнд: 

Манлайллын амжилтыг бүрдүүлэх;

Үндсэн оролцогч талууд хариуцлагатай байж сурах (гэрээ байгуулсан байх);

Сургуулийн байр суурийг бэхжүүлэх;

Дээд боловсролын сайн засаглалын 5 гол зарчим:

  • Сургууль өөрийн гаргасан шийдвэрийн үр дагаварыг мэдээлэх, тайлбарлах, хариулах үүрэгтэй байх;
  • Сургуулийн нийт хамт олон шийдвэр яаж, яагаад гарсныг бүрэн ойлгох, дагаж мөрдөх боломжтой байх;
  • Шийдвэр нь сургуулийн бодлого, бизнес дүрэм журам, үйл явц, үнэт зүйл, соёлтой нийцэж байх;
  • Цаг үед тохирсон оновчтой хариу арга хэмжээ болохуйцаар өрсөлдөн буй олон сонирхлын тэнцвэрийг хадгалж, олон нийт, эдийн засаг, үндэсний хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлагад шилжих ёстой;
  • Бүх гол оролцогч тал өөрт хамааралтай шийдвэр гаргах үйл явцад оролцоход ижил боломжтой байх.

СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ БА ТӨЛӨВЛӨЛТ

Менежмент нь төлөвлөлтөөс хэрэгжүүлэх хүртлэх ерөнхий үйл явц бөгөөд дүрэм журмаар заасан хүрээнд бодлого, төлөвлөгөө, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглүүлж сургуулийн эрхэм зорилго, алсын хараатай уялдуулан стратегийн төлөвлөгөө, удирдлагын бүтцийг зохион байгуулж нөөцөөр хангаж, удирдах үүрэгтэй.  Сургууль нь урт хугацааны амжилтын төлөө стратегийн менежментийг хэрэгжүүлнэ. 

Стратеги төлөвлөгөөг бий болгох алхамууд:

  1. Байгууллагын алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлох;
  2. Гадаад, дотоод хүчин зүйлсийг авч үзэж SWOT гэх мэт дүн шинжилгээ хийх;
  3. Стратегийн чиглэл, зорилгыг тодорхойлох;
  4. Стратегийн зорилт, түүнд хүрэх төлөвлөлт, KPI (key performance indicator) буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг боловсруулах;
  5. Стратеги төлөвлөгөөг хэлэлцүүлж сайжруулах.

 

Байгууллагын бүтэц, зохион байгуулалт

Байгууллагын бүтэц, зохион байгуулалт нь чиг үүргийн харилцааг тогтоох байгууллагын албан ёсны арга тул чиг үүргүүдийг хэн хариуцаж ажиллахыг тогтоож өгнө. Ингэснээр байгууллагын ажлыг хялбар болгоход чиглэнэ. Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын үндсэн төрлүүд:

  1. Дээрээс доош чиглэсэн бүтэц: Хамгийн түгээмэл уламжлалт бүтэц бөгөөд шаталсан байдлаар ажилладаг.
  2. Матриц бүтэц: Ажилтнууд дарга болон төслийн менежерт ажлаа тайлагнах байдлаар ажилладаг тул төсөлд суурилсан байгууллагад тохиромжтой.
  3. Хуваагдсан бүтэц: Хэлтэс, газар, тэнхимийн бүтэц нь бие биенээсээ хараат бус байдлаар ажилладаг. 
  4. Хавтгай бүтэц: Ажиллах хүч цөөтэй жижигхэн байгууллагууд хэрэглэдэг.

 

Нөөцийн менежментийн гол хүчин зүйлс

  1. Хүний нөөцийн менежмент: Хүний нөөцийн нэгж нь дараах чиг үүргийг хариуцана.

Ажиллах хүчнийг төлөвлөх (эрэлт, нийлүүлэлт);

Цалин хөлс, тэтгэмжийн тогтолцоог удирдах;

Ажилтныг бүрдүүлэх;

Ажилтны сургалт, хөгжил;

Ажилтны мэдлэг ур чадвар;

Ажилтны гүйцэтгэлийн үнэлгээ, урамшууллын менежментийг хянах үүрэгтэй.

  1. Дэд бүтэц, орчны менежмент: багш, ажилтан, оюутан зэрэг оролцогч талуудын чанартай үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх, багшлах, суралцах ажлын таатай орчныг бүрдүүлэх;

Стратегийн төлөвлөгөөг дэмжих, тасралтгүй сайжруулах, хөгжлийг дэмжих зорилгоор дэд бүтэц, орчин болон нөөцийн зохион байгуулалтыг оновчтой хийх.

  1. Санхүүгийн менежмент: Байгууллага нь алсын хараа, эрхэм зорилгыг дэмжихийн тулд санхүүгийн эрүүл тогтолцоог хангах зорилгоор санхүүгийн нөөц, туршлагаа хянаж, удирдана. Төсөв нь байгууллагын ажиллагааг тооцох, удирдахад хэрэглэдэг санхүүгийн төлөвлөлт юм. Төсвийн хоёр төрөл байна. 
  • Орлого, зарлагын эсвэл үйл ажиллагааны төсөв, 
  • Үл хөдлөх хөрөнгийн эсвэл хөгжлийн төсөв.
  1. Мэдлэгийн менежмент: Мэдлэгийн менежмент нь байгууллагад хэрэгтэй чухал мэдээллүүдийг тодорхойлох, сонгох, зохион байгуулах, тараан дэлгэрүүлэх, дамжуулахад нь туслах үйл явц.  Мэдлэг нь асуудал хэрхэн үүссэн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгааг тодорхойлох явдал мөн. Мэдлэгийн менежмент нь байгууллагын суралцах үйл явц, цаашдын мэдлэг бүтээх үйл явцыг дэмжиж байдаг үйл ажиллагаа болно.

 

Хэмжигдэхүүн, шалгуур үзүүлэлтүүд

Стратегийн зорилтуудыг хэмжигдэхүйц үйл ажиллагааны төлөвлөгөө болгон хувиргахын тулд хэмжигдэхүүн, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлно. Тэнцвэртэй онооны карт, гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг боловсруулж хэрэглэнэ. 

III. СУРГАЛТЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТ

Сургалтын чанарын менежмент нь оюутан суралцагч болон бусад оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг хангах сургалтын хөтөлбөрийн чанар, үнэ цэнэ, уялдаа холбоог тогтоож баталгаажуулахад  чиглэгдэнэ. Энэ нь чанартайгаар багшлах, суралцах үйл явцыг загварчлах, сургалтын чанарын менежментийг хэрэгжүүлэх, өөрчлөгдөж буй үйлдвэржилт, оюутны хэрэгцээ, хүлээлтэд нийцүүлэхийн тулд хөтөлбөрт үнэлгээ хийнэ. 

Сургалтын чанарын менежментийн зорилго:

Сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, үнэлэх;

Нөөц бололцооны хүрээнд хамгийн сайн туршлагыг оюутанд олгох;

Сул талыг засаж сайжруулахад тохирсон үйл ажиллагааг бий болгох;

Сайн шилдэг туршлагыг тогтоох, түгээх;

Үнэлгээний үйл явц, хөндлөнгийн үнэлгээнд шаардагдах мэдээллийг цуглуулах, шинжилгээ хийх.

Сургалтын чанарын менежментийн тогтолцоог боловсруулах арга

  1. Сургалтын чанарын менежментийн үүрэг, зорилгыг тодорхойлох;
  2. Сургалтын чанарын менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, арга хэмжээ, аргыг загварчлах;
  3. Сургалтын чанарын баталгаажуулалтын бодлого, журам, заавар, үйл явц, арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх;
  4. Сургалтын чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох.

 

Сургалтын чанарын менежментийн тогтолцооны үе шат,  үйл явцууд

Сургалтын чанарын менежментийн тогтолцоо 3 үндсэн  үе шат ба үйл явцтай. Үүнд: 

  1. Хөтөлбөрийг загварчлах, хөгжүүлэх үе шат ба үйл явц
  2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат ба үйл явц
  3. Хөтөлбөрийг үнэлэх үе шат ба үйл явц
  4. Сургалтын хөтөлбөрт чанарын баталгаажуулалт хийх бүх үйл явцыг дараах системчилсэн бүдүүвчээр төсөөлүүлж болно. Сургалтын хөтөлбөрт чанарын баталгаажуулалт хийх үйл явцын бүдүүвчХөтөлбөрийн менежментийн баг, Хөтөлбөрийн хороо, тэнхимийн үүрэг    Чиг үүргийнхээ хүрээнд хөтөлбөрийн бүх үйл явцыг удирдан зохион байгуулах, уялдаа холбоо, үнэ цэнэ, сайн чанарыг хангахын тулд хөтөлбөрийг боловсруулахад сургалтын манлайллыг үзүүлэн ажиллах.

    Сургалтын чанарын менежментийн тогтолцооны үндсэн оролцогч талууд

    • Боловсрол шинжлэх ухааны яам
    • Удирдах зөвлөл
    • Захиргааны зөвлөл,
    • Эрдмийн зөвлөл,
    • Сургалт эрхэлсэн захирал,
    • Хөтөлбөрийн хороо,
    • Салбар, тэнхим,
    • Ажил олгогч,
    • Хичээл зохицуулагч,
    • Хөндлөнгийн шинжээч,
    • Сургалтын хөтөлбөр,
    • Хичээлийн үнэлгээний тайлан,
    • Жил бүрийн хөтөлбөрийн үнэлгээ,
    • Хөтөлбөрийн удирдлагын мэдээллийн систем,
    • Дижитал мэдээллийн сан,
    • Багшлах бүрэлдэхүүн,
    • Төгсөгчдийн холбоо.

    ТАВАН ЖИЛ ТУТМЫН ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ

    • Сургалтын хөтөлбөрийн зохиомж, агуулга, зохион байгуулалт,
    • Биет суралцахуйн нөөц,
    • Хүний нөөц ба хөгжил,
    • Хөтөлбөрийн менежмент, чанарын сайжруулалт,
    • Сургах, суралцах, үнэлгээ,
    • Оюутны дэмжлэг, гарын авлага.
    • Сургалтын хөтөлбөрийн зохиомж, агуулга, зохион байгуулалт

    Сургалтын хөтөлбөр, үйлдвэрийн уялдаа холбоо,

    Сургалтын хөтөлбөрийн зорилго,

    Хэрэгжилт ба үнэлгээ,

    Хөтөлбөрийн тогтмол үнэлгээ,

    Кредит цаг,

    Магадлан итгэмжлэл олгох боломж,

    Хичээлийн өөрчлөлтийн тухай хөтөлбөрийн багийг шинэчлэх.

    • Биет суралцахуйн нөөц

    Дэд бүтцийн засвар үйлчилгээ, хүртээмжтэй байдал,

    Суралцахуйг дэмжихэд зориулсан,

    Суралцахуйн материалын өргөн цар хүрээ ба бэлэн байдал,

    Багшлахуй, суралцахуйг дэмжих МТ-ийн нөөцийн бэлэн байдал, хүртээмжтэй байдал.

    • Хүний нөөц ба хөгжил

    Багш нарын мэргэжлийн суурь,

    Сургалтын хөтөлбөрийг хүргэх үр ашигтай ур чадвар,

    Багшийн сурганы болон мэргэжлийн хөгжил,

    Техник технологийн ур чадварыг дээшлүүлэх.

    • Хөтөлбөрийн менежмент, чанарын сайжруулалт

    Хөтөлбөрийн зорилгыг үр дүнтэй хэрэгжүүлэх хөтөлбөрийн менежмент,

    Сургуулийн стратегийг дэмжих,

    Хөтөлбөрийн менежментийн чиг үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэх,

    Хөтөлбөрийн менежментийн баг, багш нарын хооронд сайн харилцаа холбоо.

    • Сургах, суралцах, үнэлгээ

    Хөтөлбөрийн зорилго, суралцахуйн  үр дүнг багш нарт тодорхой мэдээлэх

    Суралцахуйн  үр дүнг хэрэгжүүлэхэд тохирсон багшлах, суралцах арга, үнэлгээг хэрэглэх,

    Оюутны ажлын ачаалалд зохицуулж, зохистой хөтөлбөр гаргах,

    Үнэлгээг шударга, зөв удирдан зохион байгуулах үйл явц,

    Үнэлгээний тухай оюутанд мэдээлэл өгөх (цаг тооцох, шалгуур, жин, гүйцэтгэл, ахиц).

    • Оюутны дэмжлэг, гарын авлага

    Ангийн ганцаарчилсан зөвлөхүүд оюутны сайн сайхны төлөө ажиллах,

    Хөтөлбөрийн хувилбарууд, сонгон хичээл, суралцахуйн санаачлагууд, боломжийн тухай мэдээллийг оюутнуудад өгөх,

    Хөтөлбөрийн оюутнуудын ахиц дэвшилд хяналт шинжилгээ хийх, хичээл үзэх явцад нь тохирох удирдамжийг өгөх,

    Мэргэжлийн сонголт, цаашдын боловсрол, хувь хүний асуудалд зөвлөгөө өгөх.

    1. ҮЙЛДВЭРИЙН ОРОЛЦОО

    Үйлдвэр, их сургууль хоорондын хамтын ажиллагаа дараах зорилготой:

    • Үйлдвэрийн хэрэгцээнд нийцсэн үнэ цэнэтэй боловсролын үр дүнд хүрэх нөхцлийг бүрдүүлэх;
    • Өөрчлөгдөн буй боловсролын салбартай уялдуулан шинэ зах зээл рүү гаргах, оруулах;
    • Үйлдвэрийн салбартай оюутан, багш ажилтан хамтран ажиллах арга замыг бүрдүүлэх; Судлаачид шинэ санаа олоход гадны судлаачид, компаниудын оролцоог бий болгох;
    • Их сургуулийн R&D –ийн хүчин чармайлтыг нэмэгдүүлж инновацийн эдийн засгийн гол хөдөлгөх хүчийг бий болгох.

    Үйлдвэр, их сургуулийн хамтын ажиллагааны төрөл: 

    • Судалгааны дэмжэг
    • Санхүү, тоног төхөөрөмжөөр хангах
    • Лабораторийг сайжруулах
    • Оюутанд тэтгэлэг олгох
    • Гарааны санхүүжилт өгөх
    • Хамтарсан судалгаа
    • Гэрээт судалгаа
    • Хувь судлаачид: Зорилтот судалгааны төсөл дээр ажиллах нэг компани
    • Бүлгийн зохион байгуулалт: Нэгээс олон багш, үйлдвэрийн компани
    • Үйлдвэрийн нэн тэргүүний асуудлыг шийдэх зорилготой зөвлөх үйлчилгээ үзүүлэх багш, бүлэг
    • Мэдлэг дамжуулах
    • Хамтарсан боловсрол
    • Сургалтын хөтөлбөр боловсруулах
    • Оюутны дадлага
    • Судалгааны өгүүллэгийн хамтран зохиогч болох
    • Ажилтнуудын харилцаа
    • Технологи дамжуулах

    Их сургууль чиглүүлсэн судалгаа, аж үйлдвэрийн мэдлэг

    Үйлдвэрийн нэн тэргүүний болон тусгай асуудлуудыг шийдэх

    Зах зээлд эрэлттэй байгаа технологийг арилжаанд гаргах

     

    1. ГАДААД БА ДОТООД ҮЙЛЧИЛГЭЭ  

    ШМТДС-ийн гадаад ба дотоод үйлчилгээ нь багш ажилтан, оюутны оюун санаа, соёл, нийгмийн зохистой орчинг бүрдүүлэх, сургуулийн нэр хүндийг нэмэгдүүлэх зорилготой. Үүнд:

    1. Оюутан багш ажилтны сургуулийн амьдрал туршлагыг баяжуулах тогтолцоо, дэд бүтэц орчинг бүрдүүлэх
    2. Оюутанд суралцахуйн орчинг бүтээж өгөх сургалтын үйлчилгээ, дэмжлэгийг бий болгох
    3. Оюутан багш ажилтанд зориулсан өргөн цар хүрээтэй оюун санаа соёл, нийгмийн орчинг бүрдүүлэх, хөгжүүлэх
    4. Байгууллагын нийгэм дэх байр суурь, үүрэг ролийг сайжруулах, олон нийтийн үйлчилгээг оролцооны үйл ажиллагаануудыг бий болгох

    Үйлчилгээ нь хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

    • Байгууллагын өөрийн зорьж буй оюун санаа, соёл, нийгмийн орчинг бүтээх, хадгалах дотоод үйлчилгээ;
    • Орон нутгийн, олон нийт, ажил олгогч нар, аж үйлдвэр, бүс нутаг, үндэсний олон нийтийн дотор ДББ –ын байр суурийг бэхжүүлэх гадаад үйлчилгээ