Тэнхмийн танилцуулга
ЭРХЭМ ЗОРИЛГО
“Мехатроник инженерийн мэдлэгээ практикт хэрэглэх чадвартай, шинэ бүтээгдэхүүн
санаачлах, зохиох, бүтээх, ажиллуулах ур чадвартай, багаар ажиллах чадвартай, эерэг
хандлагатай, ёс зүйтэй, энтрепренер инженерийг бэлтгэх“
Мехатроникын тэнхим нь 2014 онд Цахилгаан-мехатроникийн тэнхим нэртэйгээр байгуулагдаж Механик инженер, цахилгаан инженерийн бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж 7 оюутантай 3 багш, 1 дадлагжигч багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженерийн мэргэжлээр анх 2016 онд элсэлт авч 2020 онд 2, 2022 онд 2 оюутан тус тус төгссөн. 2021 онд Цахилгаан-мехатроникийн тэнхимийг Мехатроникын тэнхим болгон нэрлэсэн. 2020-2023 оны хичээлийн жилүүдэд механикийн багшаар доктор П.Аюурзана, Ц.Ядамрагчаа, Наранцэцэг, М.Нүүдэл, цахилгааны багшаар доктор Б.Энх-Амгалан, Ж.Лут, дадлагжигч багшаар Г.Номун, гэрээт багшаар доктор Б.Лхагвадорж, Б.Бат-Отгон тус тус ажиллаж байсан. 2023-2024 оны хичээлийн жилд механикийн багшаар доктор П.Аюурзана, Ц.Ядамрагчаа, Б.Билгүүн, С.Будамжунай, гэрээт багшаар Ц.Оюунгэрэл нар тус тус ажиллаж байна. Тус тэнхим одоо механик инженер, мехатроник инженер, үйлдвэрлэлийн автоматжуулалт инженер гэсэн 3 мэргэжлээр бакалаврыг сургалтыг явуулж байна.
Багшлах бүрэлдэхүүн
- Нэр: П.Аюурзана
- Эрдмийн зэрэг: Доктор, МУ-ын зөвлөх инженер
- Албан тушаал: Профессор
- Имэйл: ayurzana@nmit.edu.mn
- Өрөө дугаар : 908 тоот
- Судалгааны чиглэл:
- Автомат удирдлагын онол
- Микроконтроллерын хэрэглээ
- Робот манипуляторын хэрэглээ
- Нэр: Ц.Ядамрагчаа
- Эрдмийн зэрэг: Магистр
- Албан тушаал: Тэнхмийн эрхлэгч, Ахлах багш
- Имэйл: yadamragchaa@nmit.edu.mn
- Өрөө дугаар : 908 тоот
- Судалгааны чиглэл:
- Вольфрамын карбид суурьтай хатуу хайлшны судалгаа
- Advanced manufacturing /Ахисан төвшний үйлдвэрлэл, 3Д принтерийн технологи
- ХАБЭА эрсдлийн үнэлгээ
- Нэр: Б.Адъяабат
- Эрдмийн зэрэг: Магистр
- Албан тушаал: Дадлагажигч багш
- Имэйл: adiyabat@nmit.edu.mn
- Өрөө дугаар : 908 тоот
- Судалгааны чиглэл:
- PLC controller automation
- Нэр: Б.Билгүүн
- Эрдмийн зэрэг: Магистр
- Албан тушаал: Дадлагажигч багш
- Имэйл: bilguun@nmit.edu.mn
- Өрөө дугаар : 908 тоот
- Судалгааны чиглэл:
- Нисэхийн механик
- Нэр: С.Бадамжунай
- Эрдмийн зэрэг: Магистр
- Албан тушаал: Дадлагажигч багш
- Имэйл: badamjunai@nmct.edu.mn
- Өрөө дугаар : 908 тоот
- Судалгааны чиглэл:
- Судалгааны чиглэл хүнсний үйлдвэрийн хөргөлтийн сүлжээ.
Гадаад, дотоод хамтын ажиллагаа
ШМТДС нь 2023 онд Япон улсын Иватегийн их сургууль, Күрүмэгийн технологийн дээд сургууль, Тоёохашигийн их сургууль, Китамигийн технологийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Механик инженерийн мэргэжлээр 2+2 бакалаврын хөтөлбөр, 1+1 магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Мөн богино хугацааны оюутан солилцоо 6 сар, 12 сарын хөтөлбөрүүдэд оюутнуудыг хамруулаад байна.
Дотоодын хамтын ажиллагааны хүрээнд “Эрчим инженеринг” ХХК, “Жи Си Ар Монголиа” ХХК байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан оюутны дадлага, хамтарсан судалгаа хийх, Робокон тэмцээн ивээн тэтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Амжилт
Мехатроникийн тэнхим үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тус тэнхимийн профессор багш нар нь сургалт, судалгааны ажлынхаа ажлын зэрэгцээгээр оюутан суралцагчдыг уралдаан, тэмцээн, олимпиадад бэлтгэх, олимпиадын зохион байгуулагч, шүүгчээр ажиллаж ирлээ. Дээрх үйл ажиллагааны үр дүнд манай оюутнууд дараах амжилтанд хүрчээ.
- 2017 онд Монгол улсын нисэх загварын аварга шалгаруулах тэмцээнд – F1H төрлөөр, II байр
- 2018 онд“Монгол Инженер 2018” уралдааны багийн төрөлд IV байр
- 2018 онд ШМТДС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний анхдугаар Бага Хуралд Э.Номин-Эрдэнэ тэргүүн байр
- 2019 онд Танан Импекс ХХК нэрэмжит Оюунлаг Ирээлүй ОЭШБХуралд Э.Номин-Эрдэнэ II байр
- 2020 онд “Хүрэлтогоот 2020” ЭШБХ, Инженер Технологийн салбарт оюутан Г.Номун БШУ-ны сайдын грант
- 2022 онд “Монгол Инженер 2022” уралдааны багийн төрөлд тусгай байр, ганцаарчилсан төрөлд I байр
- “Автомат Робот 2022” улсын XIII дахь удаагийн тэмцээнд Алтан медаль – 2, Мөнгөн медаль – 1, тусгай байр – 1
- Улсын Электроникийн олимпиадад – Багаараа хүрэл медаль, электроникийн бодлогын ганцаарчилсан төрөлд V байр
- Оюутны Эрдэм Шинжилгээний Хуралд – оюутан Б.Ган-Эрдэнэ хоёр бүтээлээрээ оролцож I, IV байрыг тус тус эзэлжээ.
- 2023 онд ШМТДС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний V Бага Хуралд тэргүүн байр оюутан Б.Энх-Амгалан, А.Өсөхбаяр гуравдугаар байр тус тус эзэлсэн.
- 2023 онд ABU-Robocon улсын тэмцээнд багаараа III байр эзэлсэн.
- 2023 он MonRobo роботын тэмцээн “High Speed” зураас дагаач робот төрөлд оюутан А.Өсөхбаяр Тусгай байр