ШМТДС-ийн Багшийн хөгжлийн баг нь 2022 оны 11-р сарын 10-ны өдрийн Захирлын “Баг байгуулах тухай” А/28-1 тоот тушаалаар байгуулагдсан. ШМТДС-ийн багш нарын мэргэжлийн болон сурган заах аргын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, сайжруулах зорилготой байгуулагдсан захиргааны нэгж.
Багшийн хөгжлийн баг нь Багшийн хөгжлийн төвд үндсэн үйл ажиллагаагаа явуудаг. 2023-2024 оны хичээлийн жилд ШМТДС-ийн Багшийн хөгжлийн багийн ахлагчаар Ж.Очбаатар, гишүүдээр П.Аюурзана, М.Идэрбаатар, Б:Жавзандулам, Ц.Ядамрагчаа, Б.Отгонбаяр, Д.Баттөгс нар сонгогдон ажиллаж байна.
Багшийн хөгжлийн баг нь залуу багш нарыг дэмжих, докторант багш нарт туслалцаа дэмжлэг үзүүлэх, хэрэн дисертац бичих, хэрхэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих талаар сургалт явуулах, гадаадад сургуульд докторантурт суралцуулах ажлыг эрчимжүүлэх, хичээлийн төлөвлөгөө болон сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан боловсруулах зэрэг ажилд багш нараа зохион байгуулан шуурхай ажиллаж байна. Мөн багш нарын эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжилд онцгой анхаарч спорт зааланд долоо хоног бүр тогтмол спортоор хичээллэх, идэвхитэй хөдөлгөөн хийх, явган аялал болон хавар, намрын улиралын зугаалгыг тогтмол зохион байгуулдаг. Нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч мод тарих хөдөлгөөн өрнүүлж, багш нарын зөв хооллолт, сэтгэл зүйн чиглэлээр олон сургалт семинарыг зохион байгуулж байна. Багш ажилтан нарын хамт олонч уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор багш ажилтан нарын дунд 5 төрөлтийн тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Эндээс харахад тус сургуулийн багш хөгжлийн баг нь захиргааны үйл ажиллагаанд туслах төдийгөөр үйл ажиллагаагаа хязгаарлаагүй тухайн цаг үед тулгамдсан бүхий л асуудалд тухайлбал, багшлах боловсон хүчний хөгжил, сургалт эрдэм шинжилгээ, гадаад харилцаа нийгмийн асуудлын бүх л салбарыг хамарсан өргөн цар хүрээтэй ажлыг маш бага зардлаар, багш нарын сайн дурын үйл ажиллагаанд тулгуурлан хийсээр ирсэн.
Багшийн хөгжлийн баг нь цаашид багш нарын хөгжил, гадаад дотоод хамтын ажиллагаа, эрдэм судлал, заах арга ба сурган хүмүүжүүлэхэд шинэ залуу боловсон хүчинд арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах болон оюутан, харилцагч байгууллагуудад чиглэгдсэн ажиллагаагаа өргөтгөх, хамтын гэрээнд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулахад багш нарын манлайллын оролцоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Багшийн хөгжлийн баг
Багшийн хөгжлийн баг