Үнэн мэдлэг Бүтээлч оюун

NEW MONGOL INSTITUTE OF TECHNOLOGY

Үнэн мэдлэг Бүтээлч оюун

уриа

01
ШМТИС-ийн онцлог

Яагаад биднийг сонгох вэ?

Шинэ Монгол Технологийн Их Сургуулийн Онцлог

Чадварлаг багшлах бүрэлдэхүүн

ДШУ-ны импакт фактортой сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлдэг, судалгаа шинжилгээ болон мэргэжлийн туршлагатай.

Үр дүнд чиглэсэн сургалтын хөтөлбөр

MIT-ийн хөтөлбөрийг суурь болгон, CDIO арга зүйг нэвтрүүлсэн.

Ажил олгогчидтой нягт хамтын ажиллагаа

Ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн сургалтын үйл ажиллагаа.

Оюутны хөгжлийг дэмжсэн цогц үйл ажиллагаа

Оюутны клуб, хувь хүний хөгжил, карьер хөгжил ажлын байранд бэлдэх хөтөлбөр зэрэг.

Сургалтын Хөтөлбөрүүд

Бакалавр, магистр, докторын түвшний цогц боловсрол

Компьютерын ухааны хөтөлбөр
Bachelor of Computer Science

Компьютерын ухааны хөтөлбөр

Компьютерийн үндсэн онол, алгоритм, програмчлал, хиймэл оюун ухаан, өгөгдөл боловсруулах аргачлалуудыг зааж, оюутныг асуудал шийдвэрлэх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй инженер болгон бэлтгэнэ.

Дэлгэрэнгүй
Программ хангамжийн хөтөлбөр
Bachelor of Software Engineering

Программ хангамжийн хөтөлбөр

Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн чанартай программ бүтээх, инженерчлэлийн хандлагаар хөгжүүлэх, багийн дунд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Дэлгэрэнгүй
Өгөгдлийн ухааны хөтөлбөр
Bachelor of Data Science

Өгөгдлийн ухааны хөтөлбөр

Мэдээлэл дээр суурилсан шийдвэр гаргах чадвартай, өгөгдөлд суурилсан бизнес ба технологийн асуудлыг шийддэг мэргэжилтэн бэлтгэнэ.

Дэлгэрэнгүй
Архитектурын хөтөлбөр
Бакалавр

Архитектурын хөтөлбөр

Барилга байгууламж, хот төлөвлөлтийн бүтээлч санааг архитектурын иж бүрэн зураг төсөл болгон хөрвүүлэх, дижитал технологийн тусламжтайгаар бодит мэт дүрслэл (визуализаци) гаргах, судалгаанд суурилсан төлөвлөлт хийх чадвартай, олон улсын стандартад нийцсэн архитекторыг бэлтгэхэд чиглэнэ.

Дэлгэрэнгүй
Барилгын инженер хөтөлбөр
Бакалавр

Барилгын инженер хөтөлбөр

Инженерчлэлийн салбарын хамгийн эртний бөгөөд суурь мэргэжил болох Барилгын инженерийн онол, практикийг орчин үеийн техник технологитой хослуулан эзэмшүүлэхэд чиглэнэ. Бид барилга байгууламжийн бүтээцийн дизайн, техникийн шийдлийг боловсруулахдаа мэргэжлийн өндөр ёс зүйг баримталдаг, нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, салбар бүрт хөрвөх чадвартай инженерийг бэлтгэхийг зорино.

Дэлгэрэнгүй
Механик инженерийн хөтөлбөр
Бакалавр

Механик инженерийн хөтөлбөр

Механик инженерчлэлийн сонгодог онолыг орчин үеийн өндөр технологи (робот техник, электроник, мэдээллийн технологи)-той интеграцчилан эзэмшүүлэхэд чиглэнэ. Бид механик системийн шинжилгээ, загварчлал хийхээс гадна тэдгээрийн автоматжуулалт, удирдлагын программ хангамжийг бие даан боловсруулах чадвартай, ирээдүйн "Ухаалаг үйлдвэрлэл"-ийн шаардлагад нийцсэн шинийг санаачлагч инженерүүдийг бэлтгэхийг зорино.

Дэлгэрэнгүй
Химийн инженерчлэлийн хөтөлбөр
Бакалавр

Химийн инженерчлэлийн хөтөлбөр

Дэлгэрэнгүй
Элсэлт 2026 нээлттэй

ШМТИС-д элсэх

Таны технологийн карьер эндээс эхэлнэ

  • ЕБС төгссөн бүх сурагч
  • Коосэн төгссөн хүүхдүүд
  • Дотоод болон гадаадаас шилжих оюутнууд
350+
Суралцагчид
262
Ажилтай төгсөгчид
30+
Дадлагын байгууллага

Удахгүй болох үйл явдлууд

Ойрын арга хэмжээ, тэмцээн, уулзалтуудыг дэлгэрэнгүй харна уу.

Бүх үйл явдал

Сүүлийн мэдээ

Шинэ зарлал болон үйл явдлууд

Бүх мэдээ
САЙН ДУРЫН АЖИЛЛАГААМэдээ

САЙН ДУРЫН АЖИЛЛАГАА

Дэлхийн аутизмыг таниулах өдрийн хүрээнд ШМТИС-ийн Барилга, Архитектурын тэнхимийн Архитектурын ангийн оюутнууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын ажилд идэвхтэй оролцлоо.

2026 оны 4-р сарын 15Унших
ОЮУТАН СОЛИЛЦОО🇯🇵🇯🇵🇯🇵

ОЮУТАН СОЛИЛЦОО🇯🇵🇯🇵🇯🇵

Химийн инженерийн 2-р курсын оюутан Г.Хулан болон Механик инженерийн 2-р курсын Э.Хатантамир нар нь Японы Китамигийн технологийн их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр хагас жил болон жилийн хугацаатай суралцахаар мордлоо.

Унших
“МЭРГЭЖИЛ СОНГОЛТ” 16/100

“МЭРГЭЖИЛ СОНГОЛТ” 16/100

Шинэ Монгол Технологийн Их Сургуулийн мэргэжлийн тэнхимийн профессор, багш нар нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдад мэргэжил сонголтод нь зөвлөн туслах ажлыг эхлүүлээд байна.

Унших

Судалгаа ба Инноваци

ШМТИС-ийн багш, оюутнуудын эрдэм шинжилгээний бүтээлүүд

Бүх судалгаа

AI & Мэдээллийн систем

Ногоон эрчим хүч

Ухаалаг үйлдвэрлэл

Судалгааны бүтээлүүд удахгүй нэмэгдэнэ.

Оюутны Амьдрал

Клуб, лаборатори, хамтарсан төслүүд

Оюутны клубүүд, хакатон, олон улсын солилцооны хөтөлбөрүүдээр дамжуулан манлайлагч болоорой.

Оюутны боломжууд

  • Innovation club-ууд
  • Салбарын дадлагын сүлжээ
  • Стартап инкубатор

NMIT-т нэгдэцгээе

Ирээдүйн технологийг хамтдаа бүтээцгээе

Элсэлт, тэтгэлэг, кампус аяллын талаар зөвлөгөө авах бол бидэнтэй холбогдоорой.

Холбогдох