Cisco Networking Academy-ийн Олон улсын сертификат хүртлээ
Мэдээ рүү буцах

Мэдээ

2026 оны тавдугаар сарын 29

1 мин уншина

Cisco Networking Academy-ийн Олон улсын сертификат хүртлээ

Шинэ Монгол Технологийн Их Сургуулийн Компьютерын ухааны тэнхимийн 3 дугаар курсийн оюутнууд маань “Компьютерын сүлжээ” хичээлийн хүрээнд 3 кредитийн мэргэжлийн сургалтаа амжилттай судлан, олон улсын Cisco Networking Academy-ийн “Networking Essentials” сертификатыг албан ёсоор хүртлээ.

Энэхүү сертификат нь оюутнуудын компьютерын сүлжээний суурь мэдлэг, практик чадварыг олон улсын түвшинд баталгаажуулж буй үнэ цэнтэй амжилт юм. 🌐💻

Мөн сургалтыг Erdemnet networking training center-тэй хамтран хэрэгжүүлснээр оюутнууд маань их сургуулийн хичээлтэйгээ зэрэгцэн Cisco Academy-ийн албан ёсны сертификат авах боломж бүрдсэн нь онцлог байлаа.

Идэвх зүтгэлтэй суралцаж, амжилттай төгссөн нийт оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, мэргэжлийн хөгжилд нь өндөр амжилт хүсье!