
✅“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн “Би инженер” хөтөлбөртэй хамтран нийслэлийн хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын ахлах ангийн сурагчдад БНХАУ 2+2 хөтөлбөрөөр тэтгэлэгтэй суралцах, нийгэм технологийн огтолцол, эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн танилцуулга, хиймэл оюуны эринд ирээдүйн мэргэжлийн чиг хандлагын талаар нээлттэй ярилцлаа.
✅Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Эрдэнэс Монгол нэгдлийн мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн, Хамтын ажиллагааны албаны менежер Т.Төрбат, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, МУИС-ийн Инженер технологийн сургуулийн дэд профессор Х.Тэгшжаргал, ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх ухааны сургуулийн захирал, химийн инженерчлэлийн доктор (Ph.D), дэд профессор Б.Тунгалагтамир, "Шинэ Монгол" Технологийн их сургуулийн Компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч М.Идэрбаатар нар илтгэл тавьж мэргэжил сонголтын талаар мэдээлэл, зөвлөмж өгч сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.
Шинэ Монгол Технологийн Их сургуулийн элсэлтийн бүртгэл явагдаж байна: