Элсэлт 2026 нээлттэй

Хэн ШМТИС-д суралцах боломжтой вэ?

Инженер болох чин хүсэлтэй, ирээдүйг бүтээлцэх эрмэлзэлтэй хүн бүрт манай үүд хаалга үргэлж нээлттэй.

98%
Ажилтай төгсөгчид
50+
Салбар компаниуд
12
Орчин үеийн лаборатори
Бидний тухай

Эрхэм зорилго & Алсын харааа

Эрхэм зорилго

Дэлхийн жишгийн инженер, технологийн боловсрол олгож, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг, бүтээлч мэргэжилтнүүдийг бэлтгэх.

Сургалт, судалгаа, инновацийг нэгтгэн хөгжүүлнэ
Алсын харааа

Монголын тэргүүлэгч технологийн их сургууль болж, олон улсад өрсөлдөх чадвартай, дэлхийн стандартад нийцсэн инженерүүдийг бэлтгэх.

2030 он гэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болно

Үндсэн үнэт зүйлс

1

Шинэлэг байдал

Технологийн хамгийн сүүлийн үеийн арга барилыг сургалтдаа нэвтрүүлнэ.

2

Чанар

Олон улсын стандартад нийцсэн боловсролын чанарыг баталгаажуулна.

3

Хамтын ажиллагаа

Ажил олгогч, их сургуулиудтай нягт хамтран ажилладаг.

4

Хариуцлага

Нийгэмд хариуцлагатай, ёс зүйтэй инженерүүдийг бэлтгэнэ.

Тоон мэдээлэл

ШМТИС-ийн ололт амжилт

0+

Суралцагчид

0%

Ажилтай төгсөгчид

0

Сургалтын хөтөлбөр

0+

Олон улсын түнш

0+

Жилийн туршлага

0

Орчин үеийн лаборатори

Сургуулийн онцлог

Та бүхнийг урьж байна.

Чадварлаг багшлах бүрэлдэхүүн

ДШУ-ны импакт фактортой сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлдэг, судалгаа шинжилгээ болон мэргэжлийн туршлагатай.

Үр дүнд чиглэсэн сургалтын хөтөлбөр

MIT-ийн хөтөлбөрийг суурь болгон, CDIO арга зүйг нэвтрүүлсэн.

Ажил олгогчидтой нягт хамтын ажиллагаа

Ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн сургалтын үйл ажиллагаа.

Оюутны хөгжлийг дэмжсэн цогц үйл ажиллагаа

Оюутны клуб, хувь хүний хөгжил, карьер хөгжил ажлын байранд бэлдэх хөтөлбөр зэрэг.

Feature 1
Feature 2
Түүх

Бидний түүхэн замнал

2014 оноос өнөөг хүртэл ШМТИС нь Монголын инженерийн боловсролд томоохон хувь нэмэр оруулж ирлээ.

14
Сургууль үүсгэн байгуулагдав
2014

Сургууль үүсгэн байгуулагдав

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийг Ж.Галбадрах, Ч.Ганзориг нар үүсгэн байгуулав. Мөн оноос эхлэн оюутнууд намрын ургац хураалтад оролцож эхэлсэн.

15
Япон улсын Күрүмэгийн их сургуультай хамтын ажиллагаа
2015

Япон улсын Күрүмэгийн их сургуультай хамтын ажиллагаа

Анхны танилцах дадлага, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдав.

17
Магистрын анхны төгсөлт, профессор В.Адъяасүрэн гавьяат цол хүртэв
2017

Магистрын анхны төгсөлт, профессор В.Адъяасүрэн гавьяат цол хүртэв

Нано шинжлэх ухаан ба инженерчлэл хөтөлбөрөөр магистрын анхны төгсөлт болов. Математикийн профессор В.Адъяасүрэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдав.

18
Бакалаврын анхны төгсөлт
2018

Бакалаврын анхны төгсөлт

2018 онд бакалаврын анхны төгсөлт хийж, магистрын оюутан Ц.Туул БСШУС-ын сайдын нэрэмжит Грант хүртэв.

19
Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ, 5 жилийн ой
2019

Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ, 5 жилийн ой

Байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гарч, сургуулийн 5 жилийн ойг тэмдэглэв.

21
Үүсгэн байгуулагч Ж.Галбадрах Гавьяат Багш цол хүртэв
2021

Үүсгэн байгуулагч Ж.Галбадрах Гавьяат Багш цол хүртэв

Доктор Ж.Галбадрах Монгол Улсын Гавьяат Багш цолоор шагнагдав.

22
Олон улсын математикийн олимпиадаас алт, хүрэл медаль
2022

Олон улсын математикийн олимпиадаас алт, хүрэл медаль

Оюутан Б.Адъяатөмөр, Б.Жамба, Б.Мөнх-Оргил нар алт, Я.Сайнбаяр хүрэл медаль хүртэв.

23
Шинэ мэргэжлийн эрх, ABU Robocon-д амжилт
2023

Шинэ мэргэжлийн эрх, ABU Robocon-д амжилт

Багш, математик, физик, химийн боловсрол хөтөлбөрийн мэргэжилтэн бэлтгэх эрх авч, үндэсний 'ABU Robocon' тэмцээнд 3-р байр эзлэв.