
Хөтөлбөрүүд
Бакалавр
Механик инженерийн хөтөлбөр
Механик инженерчлэлийн сонгодог онолыг орчин үеийн өндөр технологи (робот техник, электроник, мэдээллийн технологи)-той интеграцчилан эзэмшүүлэхэд чиглэнэ. Бид механик системийн шинжилгээ, загварчлал хийхээс гадна тэдгээрийн автоматжуулалт, удирдлагын программ хангамжийг бие даан боловсруулах чадвартай, ирээдүйн "Ухаалаг үйлдвэрлэл"-ийн шаардлагад нийцсэн шинийг санаачлагч инженерүүдийг бэлтгэхийг зорино.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй
Суралцах зүйлс
- • Ерөнхий зохиомж
- • Анализ хийх
- • Илтгэл, тайлан бичих
- • Олон талт багийн ажиллагаа
- • Хамтарсан инженерчлэл
- •Төслийн удирдлага
- • Прототип хийх
- • Хэмжилт, туршилт хийх
- • Өгөгдлийн тайлбар
- • Загвар хөгжүүлэх
- • Судалгааны ажил
- • Шинжилгээ (FEA болон CFD)
- • Борлуулалт
- • Зөвлөгөө өгөх
- • Систем шинэчлэх
Олж авах чадвар
- Роботын гар, мэдрэгч (sensor) болон хөдөлгүүрийн ажиллагааг уялдуулах.
- Механик төхөөрөмжийг ажиллуулах алгоритм болон удирдлагын код бичих (C++, Python, PLC).
- Цахилгаан хэлхээ болон микроконтроллер дээр ажиллах.
- Төслийн зардлыг тооцох, цаг хугацааны төлөвлөгөө гаргах, эрсдэлийг үнэлэх.
- Нарийн төвөгтэй техникийн шийдлийг захиалагч болон удирдлагууддаа энгийнээр тайлбарлаж ойлгуулах.
Ажлын байр
- Механик инженер
- Зохион бүтээгч инженер
- Зураг төслийн инженер
- Инженер техникийн ажилтан
- Тоног төхөөрөмжийн механик инженер
- Ашиглалтын инженер
- Роботын инженер
- CAD/CAE/CAM инженер
Давуу тал
- Нийгэм нь механик инженерчлэлээс хамаардаг. Энэхүү мэргэшлийн хэрэгцээ нь маш олон салбарт маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Ялангуяа автомашин, сансар судлал, электроник, биотехнологи, эрчим хүч, уул уурхай, хүнс хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажлын байр үргэлж эрэлт хэрэгцээтэй байдаг. Манай сургуулийн механик инженерийн хөтөлбөрийг суралцаж төгссөнөөр мэргэжлээрээ улс орондоо төдийгүй Япон улсад ажиллах боломж нээлттэй байдаг. Цаашид судалгаа хийх сонирхолтой залуусыг дэмжин гадаад, дотоодын их сургуульд магистр, докторын сургалтанд хамруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.