Department Profile

Мехатроникийн тэнхим

Инженерчлэл, үйлдвэрлэлийн салбарт шинэ бүтээгдэхүүн шинээр санаачлах, зохиох бүтээх, хэрэгжүүлэх, ажиллуулах чадвартай, энтрепренер ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд сургалтын үйл ажиллагааг чанартай, тогтвортой, мэргэжлийн өндөр түвшинд, тасралтгүй зохион байгуулна.

Хөтөлбөр

0

Бүтэц

1

Амжилтын жил

14

Мехатроникийн тэнхим

Тэнхимийн дэлгэрэнгүй

Зорилтууд

  • Мэргэжлийн суурь шинжлэх ухааны онолын мэдлэг олгох
  • Мэргэжлийн хичээлийн онолын мэдлэгийг практиктай уялдуулан холбох
  • Хичээл хоорондын уялдаа холбоог хангах
  • Орчин үеийн сурганы аргыг сургалтанд үр дүнтэй нэвтрүүлэх
  • Шинэ монгол соёлыг төлөвшүүлж, хувь хүний ур чадварыг хөгжүүлэх

Тэнхимийн бүтэц

30

Түүхэн замнал

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль (ШМТДС) нь 2014 онд анх байгуулагдсан цагаасаа эхлэн Механик инженер, Цахилгааны инженер хөтөлбөрөөр анхны элсэлтээ авч 2016 оноос эхлэн Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөрөөр элсэлт аван сургалт явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Механик инженер, Цахилгааны инженерийн хөтөлбөрөөр нийт 6 удаа, Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөрөөр нийт 2 удаагийн төгсөлт хийгээд байна. Эдгээр төгсөгчдийн 17% нь гадаадын Япон, Унгар, Турк, АНУ, БНСУ, Энэтхэг, Австрали зэрэг улсуудад магистрантур, докторантурт суралцаж байна. 21% нь Япон улсад үндсэн мэргэжлээрээрээ, 10% нь Швед, БНСУ, Австралид ажиллаж амьдарч байна. Зарим төгсөгчид маань Япон улсад магистр хамгаалаад аль хэдийн эх орныхоо томоохон компаниудад ажиллаж байна. Дотоодын томоохон компаниудад мэргэжлээрээ ажиллахаас гадна өөрсдийн хувийн бизнесээ эхлүүлсэн олон төгсөгчид байна.

Сургалтын үйл ажиллагаа

Өнөөдрийн байдлаар Мехатрноникийн тэнхим нь Механик инженер, Мехатроник инженер гэсэн 2 хөтөлбөрөөр элсэлт авч бакалаврын зэрэгтэй төгсөгчдийг бэлтгэн гаргаж мэргэжлийн хөтөлбөрүүдийг тасралтгүй сайжруулан цаашид олон улсад магадлан итгэмжлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Холбогдсон хөтөлбөрүүд

-

Тухайн тэнхимийн багш нар

Одоогоор энэ тэнхимд бүртгэлтэй багш алга.