Logo
  • Нүүр хуудас
  • Тэнхим
  • Бидний тухай
  • Оюутан
  • Pages
  • Мэдээ
  • Холбоо барих
Бүртгүүлэх
Logo
  • ШМЭХШинэ Монгол Эрдмийн Хүрээлэн
  • Шинэ Монгол СургуульЕрөнхий Боловсролын Шинэ Монгол Сургууль
  • Технологийн коллежШинэ Монгол Технологийн Коллеж
  • Бяцхан МонголБяцхан Монгол цэцэрлэг
  • Yu languageYu language Ulaanbaatar

Холбоо барих

  • +976 75777799
  • info@nmit.edu.mn
  • Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж 43
    Apartment 43, BZD - 25 khoroo, Ulaanbaatar 13372

Дагах

Биднийг дагаарай

Мэдээ мэдээлэл

  1. Нүүр хуудас
  2. Мэдээ
Decorative shape 3
Decorative shape 4
Decorative shape 5
КОМПЬЮТЕРИЙН УХААНЫ ТЭНХИМ
2025-05-26
КОМПЬЮТЕРИЙН УХААНЫ ТЭНХИМ

Эрхэм зорилго

Мэдээлэл технологийн өндөр мэдлэг ур чадвартай, зөв хандлагатай, ёс зүйтэй, судлаач инженерийг бэлтгэх, салбар бүрт тулгамдаж буй асуудлыг хувийн болон төрийн байгуулагатай хамтран судлан шийдвэрлэх.

Зорилтууд

●        CDIO аргазүйг сургалтандаа иж бүрэн хэрэглэх

●        Хэрэгжүүлж буй бүх сургалтын хөтөлбөрөө үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэх

●        Мэдээлэл технологийн салбарын компаниудтай хамтын ажиллагаа явуулах

Тэнхмийн бүтэц

●        Профессор багш                   0

●        Дэд профессор                      3

●        Ахлах багш                            3

●        Багш                                       0

●        Дадлагажигч багш                1

●        Гадаад багш                          0

●        Гэрээт багш                           1

Түүхэн замнал

Компьютерийн ухааны тэнхим нь анх байгуулагдахдаа Инженерийн факултетэд харьяалагддаг  байсан бөгөөд 2014 онд Програм хангамжийн бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж 2 оюутантай 1 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар 2016 онд Програм хангамжийн магистр нээснээр Програм хангамжийн тэнхим байгуулагдаж 2022 онд Компьютерийн ухааны бакалаврын хөтөлбөрийг нээснээр Компьютерийн ухааны тэнхим болгож нэрээ өөрчлөн 3 мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 2026 онд Хиймэл оюун ухаан хөтөлбөрийг нээхээр төлөвлөн бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Сургалтын үйл ажиллагаа

2018 онд анхны төгсөлтөө хийж эхэлснээр одоогоор 52 бакалавр, 7 магистрын зэрэг хамгаалсан байна. Төгсөгчдийн 100% нь үргэлжлүүлэн магистрын сургалт болон мэргэжлийн чиглэлээрээ эх орондоо 60%, Япон оронд 30%, бусад улсад 10% ажиллаж  байна.

2024-2025 хичээлийн жилийн байдлаар нийтдээ бакалаврын 2, магистрын 1 суралтын хөтөлбөртэй, 6 үндсэн багш, 2 гэрээт багш, 243 оюутантай  үйл ажиллагаа явуулж байна.

Их өгөгдөл, өгөгдлийн олборлолт, хиймэл оюун, машин сургалтыг судалгааны тэргүүлэх чиглэл болгон профессор багш нар болон бакалавр магистрын оюутнууд судалгаа хийж байна. Судалгааны сэдэв болон чиглэлийг хамтран ажилладаг байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зорьж байна.

Хамтын ажиллагаа

Хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан судалгаа, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, ажлын байраар хангах тал дээр монгол болон японы компаниудтай хамтран ажиллаж байна. Тэдгээрээс дурдвал: Mobicom LLC, Unitel group, Smart logic LLC, And Global LLC, And Systems Tech, Grapecity LLC, Itzone гэх мэт

ШМТДС нь 2023 онд Япон улсын Ивате, Күрүмэ, Китамигийн улсын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсантай холбогдуулан инженерийн мэргэжлээр 3+1 бакалаврын хөтөлбөр, 1+1 магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Китамигийн Технологийн Их Сургуультай хамтарсан судалгаа хийж байна

Дэлгэрэнгүй
МЕХАНИК ИНЖЕНЕР БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
2025-05-26
МЕХАНИК ИНЖЕНЕР БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Өнөө үеийн Механик инженер нь орчин үеийн дэвшилтэт технологи болох системийн загварчлал, үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээллийн технологи зэргийг хамарсан өргөн хүрээний мэргэжил юм. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад машин, тоног төхөөрөмж, робот зохион бүтээх, загварчлах, бат бөхийн тооцоолол хийх арга эзэмшүүлэхээс гадна програмчлал, хиймэл оюун ухаан, машин сургалт  хэрэглэсэн машин, тоног төхөөрөмжийг автомат удирдлагатай болгон зохион бүтээх, багаар ажиллах, хүмүүстэй харьцах харилцааны ур чадвар эзэмшүүлнэ.

СУРГАЛТЫН ХЭЛБЭР, ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

- Суралцах хэлбэр: танхимийн, танхимийн бус, холимог 
- Суралцах хугацаа: 4 жил 
- Нийт кредит цаг: 120 кр  Үүнээс 1-р курст 36 кр цагийн хичээл үзнэ.
- Сургалтын төлбөр: 1 кр нь 176,000.00 төг. 1-р курст 36 кр х 176000 = 6,336,000.00 төг.
Сургалтын төлбөрийг гэрээ хийгээд хэд хэдэн удаа хувааж төлөх боломжтой. Улирлын шалгалтаас өмнө төлсөн байх ёстой. Сургалтын төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн оюутнаас улирлын болон төгсөлтийн шалгалт авахгүй.
 
 Механик инженерийн сургалтын хөтөлбөр нь Монгол улсын Засгийн газрын 2023 оны 115 тоот тогтоолоор тэргүүлэх чиглэлд батлагдсан хөтөлбөр тул сургалтын төлбөрийг тодорхой нөхцөл, шалгуурын үндсэн дээр төрөөс төлдөг. Төрийн сангаас оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлэх журам-ийг үз

ЭЛСЭЛТИЙН ШААРДЛАГА
1-р шалгалт: Математик эсвэл физик  2-р шалгалт:  Нийгэм эсвэл англи хэл 
Шалгалтын босго оноо: 1-р шалгалт:  490 оноо,  2-р шалгалт:  450 оноо

Дэлгэрэнгүй
Logo

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль 2014 онд байгуулагдаж 6 үндсэн багш, захиргааны 3 ажилтантай, нийт 45 оюутантайгаар сургалтаа эхэлж байсан.

  • +976 75777799
  • БЗД 25-р хороо шинэ монгол

Хэрэгтэй холбоос

  • Багшийн вэб
  • Оюутны вэб
  • Номын сан
  • Faq
  • Help Center
  • Privacy Policy

Тэнхимүүд

  • Компьютерийн ухаан
  • Барилгын инженер
  • Хими
  • Багшийн боловсрол
  • Механик инженер
  • Архитектор

Мэдээлэл авах

Биднийг дагаж цаг алдалгүй мэдээлэл аваарай.

Бүтээсэн ©ШМЭХ | Бүх эрх хуулиар хамгаалагдсан

  • Terms & Conditions
  • Privacy & Policy