Мэдээ
2026 оны дөрөвдүгээр сарын 15
“МЭРГЭЖИЛ СОНГОЛТ” 16/100
Шинэ Монгол Технологийн Их Сургуулийн мэргэжлийн тэнхимийн профессор, багш нар нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдад мэргэжил сонголтод нь зөвлөн туслах ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 100 ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад хүрч ажиллах зорилт тавьсан бөгөөд энэ удаа Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуулийн 11-р ангийн сурагчидтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар ЭЕШ-н зөвлөгөө, инженер болон боловсролын хөтөлбөрүүдээ танилцуулж, инженер мэргэжлийн онцлог, давуу тал, ажлын байр, цалин, үргэлжлүүлэн суралцах боломжийн талаар сурагчидтай чөлөөтэй ярилцаж тэдний асуусан асуултад хариуллаа.