Элсэлт 2026–2027

ХЭРХЭН ШМТИС-ИЙН
ОЮУТАН БОЛОХ ВЭ?

📝
Step 01
12.09 – 01.30

ЦАХИМ БҮРТГЭЛ

Элсэгч өөрийн мэдээллээ цахимаар илгээж бакалаврын хөтөлбөрөө сонгоно.

🎯
Step 02
Шалгалтын үе

ЭЕШ-Д ТЭНЦЭХ

Мэргэжил тус бүрийн босго оноог давсан байх шаардлагатай.

🏢
Step 03
01.12-ноос хойш

БАТАЛГААЖУУЛАЛТ

Сургууль дээр биеэр ирж, материалаа бүрдүүлж бүртгэлээ баталгаажуулна.

🤝
Step 04
Төлбөр төлөх

ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

Сургуультай суралцах гэрээ байгуулж сургалтын төлбөрөө төлнө.

🎓
Step 05
Эхлэх шат

ОЮУТАН БОЛОХ

Оюутны код, имэйл хаяг үүсч ШМТДС-ийн албан ёсны оюутан болно.

Бакалаврын хөтөлбөрүүд

2025–2026 хичээлийн жил · 1кр = 176,000₮ · 4 жилд 120кр

Bachelor of Computer Science

Компьютерын ухааны хөтөлбөр

Компьютерийн үндсэн онол, алгоритм, програмчлал, хиймэл оюун ухаан, өгөгдөл боловсруулах аргачлалуудыг зааж, оюутныг асуудал шийдвэрлэх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй инженер болгон бэлтгэнэ.

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

Bachelor of Software Engineering

Программ хангамжийн хөтөлбөр

Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн чанартай программ бүтээх, инженерчлэлийн хандлагаар хөгжүүлэх, багийн дунд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

Bachelor of Data Science

Өгөгдлийн ухааны хөтөлбөр

Мэдээлэл дээр суурилсан шийдвэр гаргах чадвартай, өгөгдөлд суурилсан бизнес ба технологийн асуудлыг шийддэг мэргэжилтэн бэлтгэнэ.

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

Бакалавр

Архитектурын хөтөлбөр

Барилга байгууламж, хот төлөвлөлтийн бүтээлч санааг архитектурын иж бүрэн зураг төсөл болгон хөрвүүлэх, дижитал технологийн тусламжтайгаар бодит мэт дүрслэл (визуализаци) гаргах, судалгаанд суурилсан төлөвлөлт хийх чадвартай, олон улсын стандартад нийцсэн архитекторыг бэлтгэхэд чиглэнэ.

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

Бакалавр

Барилгын инженер хөтөлбөр

Инженерчлэлийн салбарын хамгийн эртний бөгөөд суурь мэргэжил болох Барилгын инженерийн онол, практикийг орчин үеийн техник технологитой хослуулан эзэмшүүлэхэд чиглэнэ. Бид барилга байгууламжийн бүтээцийн дизайн, техникийн шийдлийг боловсруулахдаа мэргэжлийн өндөр ёс зүйг баримталдаг, нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, салбар бүрт хөрвөх чадвартай инженерийг бэлтгэхийг зорино.

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

Бакалавр

Механик инженерийн хөтөлбөр

Механик инженерчлэлийн сонгодог онолыг орчин үеийн өндөр технологи (робот техник, электроник, мэдээллийн технологи)-той интеграцчилан эзэмшүүлэхэд чиглэнэ. Бид механик системийн шинжилгээ, загварчлал хийхээс гадна тэдгээрийн автоматжуулалт, удирдлагын программ хангамжийг бие даан боловсруулах чадвартай, ирээдүйн "Ухаалаг үйлдвэрлэл"-ийн шаардлагад нийцсэн шинийг санаачлагч инженерүүдийг бэлтгэхийг зорино.

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

Бакалавр

Химийн инженерчлэлийн хөтөлбөр

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

ЭЕШ-1 Математик эсвэл Физик: 490 — ЭЕШ-2 Нийгэм, Англи хэл: 450 (ерөнхий)

Тэтгэлгийн журам 2025–2026

Сургалтын төлбөрийн тэтгэлэг

Олимпиадад амжилт гаргасан элсэгч

  • Олон улсын олимпиадын алт, мөнгө, хүрэл медаль — 100%
  • Улсын I байр — 100%, II байр — 75%, III байр — 50%, IV–XV байр — 30%
  • Аймаг/нийслэлийн I–III байр — 30%, шагналт/тусгай — 20%
  • Дүүргийн I–III байр — 20%, шагналт/тусгай — 10%

ЭЕШ өндөр оноотой элсэгч

  • 750–800 оноо → 40%
  • 700–749 оноо → 30%
  • 650–699 оноо → 20%
  • 600–649 оноо → 10%

Science Challenge 2025

  • Эхний 5 сурагч — 70%
  • Эхний 5% — 50%
  • Дараагийн 10% — 40%
  • Дараагийн 15% — 30%
  • Дараагийн 15% — 20%
  • Дараагийн 15% — 10%

ШИНЭ МОНГОЛ сургуулийн төгсөгч

  • ШМБДС, ШМХБДС, ШМТК (III, V төгсөгч) — эхний жилийн төлбөрийн 20%
Элсэлтийн бүртгэл

Цахим бүртгэл

Хөтөлбөр сонгох

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг энд үзнэ үү.

Үндсэн мэдээлэл

Боловсролын мэдээлэл

Холбоо барих

* тэмдэгтэй талбарыг заавал бөглөнө үү

Холбоо барих

Барилга, Архитектур: 88104199, 99256338
Мехатроник: 99265711
Компьютерын ухаан: 88028703, 85111514
Химийн инженерчлэл: 99007284, 99232852