Department Profile

Компьютерийн ухааны тэнхим

Мэдээлэл технологийн өндөр мэдлэг ур чадвартай, зөв хандлагатай, ёс зүйтэй, судлаач инженерийг бэлтгэх, салбар бүрт тулгамдаж буй асуудлыг хувийн болон төрийн байгуулагатай хамтран судлан шийдвэрлэх.

Хөтөлбөр

3

Бүтэц

7

Амжилтын жил

8

Компьютерийн ухааны тэнхим

Тэнхимийн дэлгэрэнгүй

Зорилтууд

  • CDIO аргазүйг сургалтандаа иж бүрэн хэрэглэх
  • Хэрэгжүүлж буй бүх сургалтын хөтөлбөрөө үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэх
  • Мэдээлэл технологийн салбарын компаниудтай хамтын ажиллагаа явуулах

Тэнхимийн бүтэц

Профессор багш0
Дэд профессор3
Ахлах багш3
Багш0
Дадлагажигч багш1
Гадаад багш0
Гэрээт багш1

Түүхэн замнал

Компьютерийн ухааны тэнхим нь анх байгуулагдахдаа Инженерийн факултетэд харьяалагддаг байсан бөгөөд 2014 онд Програм хангамжийн бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж 2 оюутантай 1 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар 2016 онд Програм хангамжийн магистр нээснээр Програм хангамжийн тэнхим байгуулагдаж 2022 онд Компьютерийн ухааны бакалаврын хөтөлбөрийг нээснээр Компьютерийн ухааны тэнхим болгож нэрээ өөрчлөн 3 мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 2026 онд Хиймэл оюун ухаан хөтөлбөрийг нээхээр төлөвлөн бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Сургалтын үйл ажиллагаа

2018 онд анхны төгсөлтөө хийж эхэлснээр одоогоор 52 бакалавр, 7 магистрын зэрэг хамгаалсан байна. Төгсөгчдийн 100% нь үргэлжлүүлэн магистрын сургалт болон мэргэжлийн чиглэлээрээ эх орондоо 60%, Япон оронд 30%, бусад улсад 10% ажиллаж байна. 2024-2025 хичээлийн жилийн байдлаар нийтдээ бакалаврын 2, магистрын 1 суралтын хөтөлбөртэй, 6 үндсэн багш, 2 гэрээт багш, 243 оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Их өгөгдөл, өгөгдлийн олборлолт, хиймэл оюун, машин сургалтыг судалгааны тэргүүлэх чиглэл болгон профессор багш нар болон бакалавр магистрын оюутнууд судалгаа хийж байна. Судалгааны сэдэв болон чиглэлийг хамтран ажилладаг байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зорьж байна.

Холбогдсон хөтөлбөрүүд

Bachelor of Computer Science

Компьютерын ухааны хөтөлбөр

Компьютерийн үндсэн онол, алгоритм, програмчлал, хиймэл оюун ухаан, өгөгдөл боловсруулах аргачлалуудыг зааж, оюутныг асуудал шийдвэрлэх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй инженер болгон бэлтгэнэ.

Дэлгэрэнгүй

Bachelor of Software Engineering

Программ хангамжийн хөтөлбөр

Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн чанартай программ бүтээх, инженерчлэлийн хандлагаар хөгжүүлэх, багийн дунд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Дэлгэрэнгүй

Bachelor of Data Science

Өгөгдлийн ухааны хөтөлбөр

Мэдээлэл дээр суурилсан шийдвэр гаргах чадвартай, өгөгдөлд суурилсан бизнес ба технологийн асуудлыг шийддэг мэргэжилтэн бэлтгэнэ.

Дэлгэрэнгүй

Тухайн тэнхимийн багш нар

Идэрбаатар

Идэрбаатар

Магистр

Тэнхимийн эрхлэгч

iderbaatar@nmit.edu.mn


906

Т.Гантөр

Доктор

Дэд профессор

gantur.t@nmit.edu.mn


906

Н.Анхбаяр

Н.Анхбаяр

Доктор

Дэд профессор

ankhbayar.n@nmit.edu.mn


906

Ц.Солонго

Ц.Солонго

Магистр

Ахлах багш

solongo.ts@nmit.edu.mn


906

Д.Золжаргал

Д.Золжаргал

Магистр

Ахлах багш

zoljargal@nmit.edu.mn


906

С.Чулуунтулга

С.Чулуунтулга

Магистр

Ахлах багш

chuluuntulga@nmit.edu.mn


906