Тэнхимийн дэлгэрэнгүй
Зорилтууд
- Орчин үеийн идэвхитэй сурганы аргыг сургалтанд үр дүнтэй нэвтрүүлэх
- Багш нарыг мэргэшүүлэх чиглэлээр чадвахжуулах
- Сургалтын орчныг сайжруулах
- Мэргэжлийн хөтөлбөрүүдийг тасралтгүй сайжруулах
Тэнхимийн бүтэц
Түүхэн замнал
Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль (ШМТДС) нь 2014 онд анх үүсгэн байгуулагдах үедээ Барилгын инженер хөтөлбөрөөр анхны элсэлтээ авч 2017 оноос эхлэн Архитектурын хөтөлбөрөөр элсэлт аван сургалт явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Барилгын инженер хөтөлбөрөөр нийт 6 удаа, Архитектур хөтөлбөрөөр нийт 3 удаагийн төгсөлт хийгээд байна. Эдгээр төгсөгчдийн 10% нь дотоодын болон гадаадын Япон, Унгар, Турк, Австрали зэрэг улсуудад магистрантур, докторантурт суралцаж бусад нь дотоодын болон олон улсын төслүүдэд үндсэн мэргэжлээрээ ажиллаж байна.
Сургалтын үйл ажиллагаа
Үндсэн үйл ажиллагаа Өнөөдрийн байдлаар Барилга Архитектурын тэнхим нь Барилгын инженер, Архитектур гэсэн 2 хөтөлбөрөөр элсэлт авч бакалаврын зэрэгтэй төгсөгчдийг бэлтгэн гаргаж мэргэжлийн хөтөлбөрүүдийг тасралтгүй сайжруулан дотооддоо, цаашид олон улсад магадлан итгэмжлүүлэх зорилго тавин ажиллаж байна.
