Элсэлт 2026–2027

ХЭРХЭН ШМТИС-ИЙН
ОЮУТАН БОЛОХ ВЭ?

📝
Step 01
12.09 – 01.30

ЦАХИМ БҮРТГЭЛ

Элсэгч өөрийн мэдээллээ цахимаар илгээж бакалаврын хөтөлбөрөө сонгоно.

🎯
Step 02
Шалгалтын үе

ЭЕШ-Д ТЭНЦЭХ

Мэргэжил тус бүрийн босго оноог давсан байх шаардлагатай.

🏢
Step 03
01.12-ноос хойш

БАТАЛГААЖУУЛАЛТ

Сургууль дээр биеэр ирж, материалаа бүрдүүлж бүртгэлээ баталгаажуулна.

🤝
Step 04
Төлбөр төлөх

ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

Сургуультай суралцах гэрээ байгуулж сургалтын төлбөрөө төлнө.

🎓
Step 05
Эхлэх шат

ОЮУТАН БОЛОХ

Оюутны код, имэйл хаяг үүсч ШМТДС-ийн албан ёсны оюутан болно.

Бакалаврын хөтөлбөрүүд

2026–2027 хичээлийн жил · 1кр = 220,000₮ · 4 жилд 120кр

Bachelor of Computer Science

Компьютерын ухааны хөтөлбөр

Компьютерийн үндсэн онол, алгоритм, програмчлал, хиймэл оюун ухаан, өгөгдөл боловсруулах аргачлалуудыг зааж, оюутныг асуудал шийдвэрлэх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй инженер болгон бэлтгэнэ.

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

Bachelor of Software Engineering

Программ хангамжийн хөтөлбөр

Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн чанартай программ бүтээх, инженерчлэлийн хандлагаар хөгжүүлэх, багийн дунд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

Bachelor of Data Science

Өгөгдлийн ухааны хөтөлбөр

Мэдээлэл дээр суурилсан шийдвэр гаргах чадвартай, өгөгдөлд суурилсан бизнес ба технологийн асуудлыг шийддэг мэргэжилтэн бэлтгэнэ.

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

Бакалавр

Архитектурын хөтөлбөр

Барилга байгууламж, хот төлөвлөлтийн бүтээлч санааг архитектурын иж бүрэн зураг төсөл болгон хөрвүүлэх, дижитал технологийн тусламжтайгаар бодит мэт дүрслэл (визуализаци) гаргах, судалгаанд суурилсан төлөвлөлт хийх чадвартай, олон улсын стандартад нийцсэн архитекторыг бэлтгэхэд чиглэнэ.

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

Бакалавр

Барилгын инженер хөтөлбөр

Инженерчлэлийн салбарын хамгийн эртний бөгөөд суурь мэргэжил болох Барилгын инженерийн онол, практикийг орчин үеийн техник технологитой хослуулан эзэмшүүлэхэд чиглэнэ. Бид барилга байгууламжийн бүтээцийн дизайн, техникийн шийдлийг боловсруулахдаа мэргэжлийн өндөр ёс зүйг баримталдаг, нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, салбар бүрт хөрвөх чадвартай инженерийг бэлтгэхийг зорино.

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

Бакалавр

Механик инженерийн хөтөлбөр

Механик инженерчлэлийн сонгодог онолыг орчин үеийн өндөр технологи (робот техник, электроник, мэдээллийн технологи)-той интеграцчилан эзэмшүүлэхэд чиглэнэ. Бид механик системийн шинжилгээ, загварчлал хийхээс гадна тэдгээрийн автоматжуулалт, удирдлагын программ хангамжийг бие даан боловсруулах чадвартай, ирээдүйн "Ухаалаг үйлдвэрлэл"-ийн шаардлагад нийцсэн шинийг санаачлагч инженерүүдийг бэлтгэхийг зорино.

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

Бакалавр

Багш, математикийн боловсрол

Багш, математикийн боловсрол

Хяналтын тоо: 20Дэлгэрэнгүй

ЭЕШ-1 Математик эсвэл Физик: 490 — ЭЕШ-2 Нийгэм, Англи хэл: 450 (ерөнхий)

Тэтгэлгийн журам 2026–2027

Сургалтын төлбөрийн тэтгэлэг

ШМТИС-ийн «Тэтгэлэг, кредитийн урамшуулал олгох журам»-ын дагуу элсэгч болон суралцагчдад дараах тэтгэлэг олгоно. Дэлгэрэнгүй нөхцөлийг журмын бүрэн эхээс үзнэ үү.

Олимпиадад амжилт гаргасан элсэгч

Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй, техник технологийн чиглэлийн олимпиадад медальт байр эзэлсэн 12-р ангийн элсэгчид:

  • Улсын олимпиадын алт, мөнгө, хүрэл медаль — 100%
  • Аймаг, нийслэлийн олимпиадын алт, мөнгө, хүрэл — 75%
  • Дүүргийн олимпиадын алт, мөнгө, хүрэл — 50%
  • Улсын олимпиадын тусгай байр — 50%

ЭЕШ өндөр оноотой элсэгч

Эхний жилийн сургалтын төлбөрөөс:

  • 750–800 оноо → 100%
  • 700–749 оноо → 75%
  • 650–699 оноо → 50%
  • 600–649 оноо → 30%

Үндэсний тэтгэлэгт сорилго — Science Challenge уралдаан

Уралдааны оролцогчдод:

  • 95%-иас дээш гүйцэтгэлтэй эхний 5 сурагч — 100%
  • Ангилал бүрийн 6–10 дахь сурагч — 50%
  • 11–16 дахь сурагч — 40%
  • 17–22 дахь сурагч — 30%
  • 23–28 дахь сурагч — 20%
  • 29–34 дахь сурагч — 10%

ШИНЭ МОНГОЛ-ын харьяа сургуулийн төгсөгч

Бакалаврын өдрийн ангид элсэгчид эхний семестрт:

  • Шинэ Монгол сургууль — 20%
  • Шинэ Монгол Харумафүжи сургууль — 20%
  • Шинэ Монгол технологийн коллеж — 20%
  • Шинэ Монгол-3 сургууль — 20%

Голч дүнгийн тэтгэлэг (суралцагч)

Хоёр улирал дараалан багадаа 15 кредит судалж, голч дүн 3.5-аас дээш бакалаврын суралцагчид:

  • 3.9–4.0 голч дүн → 40%
  • 3.8–3.89 голч дүн → 35%
  • 3.7–3.79 голч дүн → 30%
  • 3.6–3.69 голч дүн → 25%
  • 3.5–3.59 голч дүн → 20%

Магистрын хөтөлбөрт элсэгч

Магистрын хөтөлбөрт элсэн суралцагчдад:

  • ШМТИС-ийн бакалаврын төгсөгч — 20% хүртэл
  • Салбар сургуулийн багш нар — 20%
  • ШМТИС-ийн ажилтан болон тэдний гэр бүлийн гишүүн — 30%
  • Хамтын ажиллагааны гэрээт байгууллагын ажилтан — захирлын гэрээгээр тогтооно
Элсэлтийн бүртгэл

Цахим бүртгэл

Хөтөлбөр сонгох

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг энд үзнэ үү.

Үндсэн мэдээлэл

Боловсролын мэдээлэл

Холбоо барих

* тэмдэгтэй талбарыг заавал бөглөнө үү

Холбоо барих

Барилга, Архитектур: 88104199, 99256338
Мехатроник: 99265711
Компьютерын ухаан: 88028703, 85111514
Химийн инженерчлэл: 99007284, 99232852