Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль (ШМТДС) нь 2014 онд анх үүсгэн байгуулагдах үедээ Барилгын инженер хөтөлбөрөөр анхны элсэлтээ авч 2017 оноос эхлэн Архитектурын хөтөлбөрөөр элсэлт аван сургалт явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Барилгын инженер хөтөлбөрөөр нийт 6 удаа, Архитектур хөтөлбөрөөр нийт 3 удаагийн төгсөлт хийгээд байна. Эдгээр төгсөгчдийн 10% нь дотоодын болон гадаадын Япон, Унгар, Турк, Австрали зэрэг улсуудад магистрантур, докторантурт суралцаж бусад нь дотоодын болон олон улсын төслүүдэд үндсэн мэргэжлээрээ ажиллаж байна.
- ● Орчин үеийн идэвхитэй сурганы аргыг сургалтанд үр дүнтэй нэвтрүүлэх
- ● Багш нарыг мэргэшүүлэх чиглэлээр чадвахжуулах
- ● Сургалтын орчныг сайжруулах
- ● Мэргэжлийн хөтөлбөрүүдийг тасралтгүй сайжруулах
- 2017 Барилга угсралт, технологи, зохион байгуулалтын оюутны анхдугаар олимпиад”-ыг анх удаа ШМТДС зохион байгуулж – Тусгай байр
- 2022 он “Төмөр бетоны аян 2022” улсын уралдаанд багаараа “Шилдэг зурагт илтгэл”
- 2023 он “Төмөр бетоны аян 2023” улсын уралдаанд – III байр
- 2023 он “Хөрсний механик” улсын олимпиад, ганцаарчилсан төрөлд оюутан З.Мөнх-Ирээдүй – Тусгай байр