Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль (ШМТДС) нь 2014 онд анх байгуулагдсан цагаасаа эхлэн Механик инженер, Цахилгааны инженер хөтөлбөрөөр анхны элсэлтээ авч 2016 оноос эхлэн Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөрөөр элсэлт аван сургалт явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Механик инженер, Цахилгааны инженерийн хөтөлбөрөөр нийт 6 удаа, Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөрөөр нийт 2 удаагийн төгсөлт хийгээд байна. Эдгээр төгсөгчдийн 17% нь гадаадын Япон, Унгар, Турк, АНУ, БНСУ, Энэтхэг, Австрали зэрэг улсуудад магистрантур, докторантурт суралцаж байна. 21% нь Япон улсад үндсэн мэргэжлээрээрээ, 10% нь Швед, БНСУ, Австралид ажиллаж амьдарч байна. Зарим төгсөгчид маань Япон улсад магистр хамгаалаад аль хэдийн эх орныхоо томоохон компаниудад ажиллаж байна. Дотоодын томоохон компаниудад мэргэжлээрээ ажиллахаас гадна өөрсдийн хувийн бизнесээ эхлүүлсэн олон төгсөгчид байна.
- Мэргэжлийн суурь шинжлэх ухааны онолын мэдлэг олгох
- Мэргэжлийн хичээлийн онолын мэдлэгийг практиктай уялдуулан холбох
- Хичээл хоорондын уялдаа холбоог хангах
- Орчин үеийн сурганы аргыг сургалтанд үр дүнтэй нэвтрүүлэх
- Шинэ монгол соёлыг төлөвшүүлж, хувь хүний ур чадварыг хөгжүүлэх
- 2017 онд Монгол улсын нисэх загварын аварга шалгаруулах тэмцээнд - F1H төрлөөр, II байр
- 2018 онд“Монгол Инженер 2018” уралдааны багийн төрөлд IV байр
- 2018 онд ШМТДС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний анхдугаар Бага Хуралд Э.Номин-Эрдэнэ тэргүүн байр
- 2019 онд Танан Импекс ХХК нэрэмжит Оюунлаг Ирээлүй ОЭШБХуралд Э.Номин-Эрдэнэ II байр
- 2020 онд “Хүрэлтогоот 2020” ЭШБХ, Инженер Технологийн салбарт оюутан Г.Номун БШУ-ны сайдын грант
- 2022 онд “Монгол Инженер 2022” уралдааны багийн төрөлд тусгай байр, ганцаарчилсан төрөлд I байр
- “Автомат Робот 2022” улсын XIII дахь удаагийн тэмцээнд Алтан медаль - 2, Мөнгөн медаль - 1, тусгай байр - 1
- Улсын Электроникийн олимпиадад - Багаараа хүрэл медаль, электроникийн бодлогын ганцаарчилсан төрөлд V байр
- Оюутны Эрдэм Шинжилгээний Хуралд - оюутан Б.Ган-Эрдэнэ хоёр бүтээлээрээ оролцож I, IV байрыг тус тус эзэлжээ.
- 2023 онд ШМТДС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний V Бага Хуралд тэргүүн байр оюутан Б.Энх-Амгалан, А.Өсөхбаяр гуравдугаар байр тус тус эзэлсэн.
- 2023 онд ABU-Robocon улсын тэмцээнд багаараа III байр эзэлсэн.
- 2023 он MonRobo роботын тэмцээн “High Speed” зураас дагаач робот төрөлд оюутан А.Өсөхбаяр Тусгай байр