“ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО – SCIENCE CHALLENGE 2025” ЭШ – ын ӨМНӨХ ТҮВШИН ТОГТООХ СОРИЛГО 5-р сарын 17,18-нд онлайн хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сорилгод 738 сурагч бүртгүүлж Математик – 184, Физик – 96, Хими – 38, Англи хэл - 108 давхардсан тоогоор нийтдээ 432 сурагч оролцож, нийтдээ 260 сурагч сургалтын төлбөрийн 10%-70% тэтгэлгийн эзэд болж өөрийн ЭЕШ-ын түвшингээ шалгаж сорилоо. Дүнгийн анализ хийж бүртгэлийн баталгаажуулах код авсан сурагчдын дүнг зарлаж байна.
Жич: Удахгүй кодгүй оролцсон сурагчдын сорилгын дүнг бүртгүүлсэн имэйл хаягаар илгээх болно.
Сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан сурагчид 2025.05.21-нд Лхагва гаригт 15:00 цагаас ШМТДС-ийн 809 тоот танхимд “ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА”-нд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дээрх тэтгэлгийг эдлэхдээ ЭЕШ-ндаа дараах хөтөлбөрүүдийн босго оноог давсан тохиолдолд хүчинтэй.

Компьютерын ухаан

Программ хангамж

Өгөгдлийн ухаан

Механик инженерчлэл

Архитектур

Барилгын инженерчлэл

Химийн инженерчлэл

Багш, Математикийн боловсрол

Багш, Физикийн боловсрол

Багш, Химийн боловсрол
Нийт оролцсон сурагчдадаа ЭШ-нд нь амжилт хүсье.
Зохион байгуулагч: ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
Утас: 88028703
И-мэйл: sc2025@nmit.edu.mn