学科詳細
目標
組織構成
沿革
Компьютерийн ухааны тэнхим нь анх байгуулагдахдаа Инженерийн факултетэд харьяалагддаг байсан бөгөөд 2014 онд Програм хангамжийн бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж 2 оюутантай 1 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар 2016 онд Програм хангамжийн магистр нээснээр Програм хангамжийн тэнхим байгуулагдаж 2022 онд Компьютерийн ухааны бакалаврын хөтөлбөрийг нээснээр Компьютерийн ухааны тэнхим болгож нэрээ өөрчлөн 3 мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 2026 онд Хиймэл оюун ухаан хөтөлбөрийг нээхээр төлөвлөн бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
教育活動
2018 онд анхны төгсөлтөө хийж эхэлснээр одоогоор 52 бакалавр, 7 магистрын зэрэг хамгаалсан байна. Төгсөгчдийн 100% нь үргэлжлүүлэн магистрын сургалт болон мэргэжлийн чиглэлээрээ эх орондоо 60%, Япон оронд 30%, бусад улсад 10% ажиллаж байна. 2024-2025 хичээлийн жилийн байдлаар нийтдээ бакалаврын 2, магистрын 1 суралтын хөтөлбөртэй, 6 үндсэн багш, 2 гэрээт багш, 243 оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Их өгөгдөл, өгөгдлийн олборлолт, хиймэл оюун, машин сургалтыг судалгааны тэргүүлэх чиглэл болгон профессор багш нар болон бакалавр магистрын оюутнууд судалгаа хийж байна. Судалгааны сэдэв болон чиглэлийг хамтран ажилладаг байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зорьж байна.




