Back to news
САЙН ДУРЫН АЖИЛЛАГАА

Мэдээ

April 15, 2026

САЙН ДУРЫН АЖИЛЛАГАА

Дэлхийн аутизмыг таниулах өдрийн хүрээнд ШМТИС-ийн Барилга, Архитектурын тэнхимийн Архитектурын ангийн оюутнууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын ажилд идэвхтэй оролцлоо.

Зургийн цомог

Дэлхийн аутизмыг таниулах өдрийн хүрээнд ШМТИС-ийн Барилга, Архитектурын тэнхимийн Архитектурын ангийн оюутнууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын ажилд идэвхтэй оролцлоо.

Оюутнууд маань “Эрхэм нандин сувд” ТББ-ын дэргэдэх “Эрхэм асралт илч” дэмжих төвийн Арт Терапи (Урлагийн засал)-д хамрагддаг хүүхдүүдийн уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулахад гар бие оролцсон юм.

Сайн дурын ажлын хүрээнд мэргэжлийн багшийн удирдлага дор үзэсгэлэнгийн танхимын зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэх, Аутизмтай хүүхдүүдтэй ажиллаж, тэдний өвөрмөц ертөнцийг урлагаар дамжуулан илэрхийлэхэд нь тусалж, дэмжлэг үзүүлэн оролцлоо.

"Бусдыг ойлгож, хайрлах сэтгэл бол нийгмийг гэрэлтүүлэх хамгийн том хүч юм."

Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудын хувьд нийгмийн олон талт байдлыг ойлгох, аутизмтай хүүхдүүдийн авьяас чадварыг олон нийтэд таниулах чухал ач холбогдолтой ажил боллоо. Сайн дурын ажилд идэвхтэй оролцсон оюутнууддаа болон удирдсан багшдаа баяр хүргэе!