Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

SCIENTIA ET VIRTUS мэдлэгийн ээлжит семинарт Олон улс судлалын доктор П.Наранбаяр оролцлоо

24.03.2015

Шинэ Монгол Технологийн дээд сургуулиас зохион байгуулдаг SCIENTIA ET VIRTUS мэдлэгийн ээлжит семинар 2015 оны 3 сарын 18-ны өдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн семинарт Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн гүйцэтгэх захирал Олон улс судлалын доктор П.Наранбаяр оролцож "Зүүн Азийн бүсчлэлийн үзэл баримтлалын тухайд" сэдэвтэй сонирхолтой илтгэл тавьлаа. ШМТДС-ийн багш оюутнуудын Нийгмийн шинжлэх ухааны талаар мэдлэгт хүчтэй нөлөөлсөн яриаг өрнүүлсэн Д-р. П.Наранбаяр багшдаа баярлалаа.

Бидний дараагийн бэлтгэж буй ээлжит семинар 2015 оны 3 сарын 26-ны өдөр ШМТДС-ийн Номын санд болох ба семинарт Философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэ "Боловсрол ба Мэргэжил" сэдвээр илтгэл тавина. Та бүхэн өргөнөөр оролцоно уу.