Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

NOMA TECH клубийн тухай

17.10.2022

      Шинэ Монгол технологийн дээд сургууль нь байгуулагдсан цагаасаа эхлэн, технологийн чиглэлийн уралдаан тэмцээн, олимпиадуудад оюутан сурагчид, багш нараа идэвхтэй оролцох нөхцөл бололцоогоор хангаж ирсэн. Шинэ Монгол технологийн дээд сургуулийн анхны робот клубийг 2016 онд Б.Энх-Амгалан багш удирдан зохион байгуулж, инженер Д.Бат-Өлзий, Б.Билгүүн болон Д.Цогтбаяр багш нар хамтран оюутнуудад зөвлөгөө өгч, багийн ахлагчаар Э.Ангараг гишүүд Ц.Алтангэрэл, Б.Оргил нар оролцсон. Энэ үед сургуулийн зүгээс 5.5сая төгрөг, мөн Санчир Тек ХХК-ны зүгээс токарийн суурь машин болон роботын зарим нэг эд ангиудыг хандивласнаар робот клубын анхны суурь тавигдсан юм.

Зураг 1. ШМТДС-ийн Робот клубын анхны гишүүд 2016 он

Зураг 2. Анхны Hybrid ба ECO роботууд 2016 он.

2018 онд робот клуб маань улам өргөжин Монгол улсын робокон тэмцээнд хоёрдахь удаагаа оролцсон. Удирдагч: Б.Энх-Амгалан, зөвлөхөөр инженер Д.Бат-Өлзий, Б.Мягмарзул болон Д.Цогтбаяр багш нар, багийн ахлагч Б.Оргил ба багийн гишүүдийн зургийг доор үзүүлэв.

Зураг 3. ШМТДС-ийн робот клубын гишүүд 2018 он.

Улмаар 2019 онд Монгол улсад робокон тэмцээн зохион байгуулагдахад гурав дахь удаагаа оролцсон. Энэ үед сургуулийн зүгээс робокон тэмцээнд нилээд анхаарч, Япон улсын Тоёохаши их сургуулийн механик инженерийн профессор Сүзүки Шиничийг урьж багийн ерөнхий зөвлөхөөр ажиллуулсан. Багийн удирдагч багш Б.Энх-Амгалан, багт зөвлөхөөр Б.Бат-Отгон, Д.Цогтбаяр, Б.Адъяабат багш нар, багийн ахлагчаар Б.Ган-Эрдэнэ байсан бөгөөд багийн нэрийг энэ үед оюутан Б.Чингисийн санаачилгаар NOMA TECH буюу Нүүдэлчин Монголчуудын технологи гэсэн утгатай бэлэгдэн өгсөн юм. NOMATECH багийн гишүүд:

М. Бамбар /цахилгааны инженер/
Б. Дөлгөөн /үйлдвэрийн автоматжуулалт/
Б. Мандахмаа /цахилгааны инженер/
Б. Хантөгөлдөр / цахилгааны инженер/
Б. Чингис  /үйлдвэрлэлийн автоматжуулалт/
Ж. Анхбаяр /үйлдвэрлэлийн автоматжуулалт/
Д. Даваажаргал /нано инженерчлэл/
Г. Оргилболд /програм хангамжийн инженер/
Б. Тайванжаргал /програм хангамжийн инженер/ ангийн оюутнууд оролцсон. 



Зураг 4. ШМТДС-ийн NOMA TECH баг 2019 он.

Дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд робокон тэмцээнд манай сургууль оролцоогүй бөгөөд энэ хугацаанд өмнө нь оролцсон оюутнууд бүгд сургуулиа төгсөж гадаад дотоодын байгууллагуудад амжилттай ажиллаж байна.

2022-2023 хичээлийн жилд NOMA TECH робот клубийн үйл ажиллагааг II курсын оюутнууд Б.Баяржаргал,Б.Баяржавхлан, Г.Баяржавхлан, Д.Билгүүн, Л.Билгүүнтөгс, Б.Ган-Эрдэнэ, Г,Мөнх-Оргил, Н.Рагчаа, С.Сэргэлэн, М.Хазбек, М.Энх-Амгалан, Т.Энхсайхан нар сэргээж

1. Автомат роботын тэмцээнд /зураас дагагч, шоо цуглуулагч, суморобот .../ оролцох
2. ABU Робокон тэмцээнд оролцох
3. Олон улсын тэмцээнд ажмжилттай оролцсон багийн удирдагч багш, гишүүдээс туршлага судлах зорилго тавин ажиллаж байна.



Зураг 5. ШМТДС-ийн NOMA TECH клубын гишүүд 2022 он.