Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

NMIT Scientia et Virtus- Higher Education of 21st Century

26.01.2016

2016 оны 1 сарын 26ны өдөр ДБШОУЗҮ-ний зөвлөх, профессор Чан Басаруддин Шинэ Монгол Технологийн дээд сургуулиас зохион байгуулдаг “Scienta et Virtus” мэдлэгийн семинарын оны анхны зочиноор уригдан “21р зууны дээд боловсрол” сэдвээр илтгэл тавилаа.

Тус илтгэлийн гол агуулга нь өнөөгийн даяарчилагдсан 21 -р зуунд дээд боловсролын байгууллагууд зөвхөн сайн дүнтэй, сайн голчтой оюутнуудыг ажлын байранд бэлдэн гаргах бус харин аливааг суралцах чадвартай, төлөвшсөн бие хүнийг бэлдэн цогцлоох нь чухал. Өнөөгийн дээд боловсролын түвшний байгууллагууд залуу үеийг улам бүр хэрэгцээ шаардлага нь нэмэгдэж буй энэ нийгэмд хэрхэн бэлтгэж байна вэ? Ажил олгогчид ч бүхий л талаараа ажлын байрны шаардлага хангахуйц “бүтээгдэхүүн” үйлдвэрдэхийг шаардаж байна. Харин бидний зүгээс ажлын байрны бүхий л шаардлагыг хангахуйц боловсон хүчин бэлдэж, ирээдүйн аливаа эрсдэлд бэлэн байх, авьяас, чадварыг нь хөгжүүлэх, хувь хүн болгон төлөвшүүлэх гэх зэрэг үүрэгтэй юм. Түүнчлэн хүмүүнлэг болон мэдлэгийн дискурсийн талаар сонирхолтой болоод хэрэгтэй мэдээллийг бидэнтэй хуваалцлаа.