Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

NMITоюутны зөвлөл “Summer Festival 2015” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

17.06.2015

6-р сарын 13 өдөр ШМТДС болон ШМТИК-ийн оюутан сурагчид хамтран “Summer Festival 2015” өдөрлөгийг Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийг нээж ШМЭХ-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах, ШМТИК-ийн гүйцэтгэх захирал Ш.Буянжаргал, сургалтын албаны менежер Ж.Байгалмаа, оюутанд үйлчлэх төвийн менежер Ж.Гүнжээ нар болон бусад багш нар оролцов.

“Comment to my school” богино хэмжээний илтгэлийн хэсэгт нийт 5 оюутан, сурагч оролцсон ба 2014-2015 оны хичээлийн жилийн тайлан, ололт амжилт болоод цаашдын зорилгын талаар илтгэн танилцуулав. Мөн сагсан бөмбөгийн тэмцээн, шатар даамны тэмцээн, флашмоб бүжгийн үзүүлбэр болон бусад арга хэмжээнүүдийг нэг өдрийн турш амжилттай зохион байгууллаа.