Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

“MIT ба Энтрепренер шинжлэх ухааны үүсэл хөгжил” ном монгол хэлнээ орчуулагдан гарлаа

03.07.2014

Америк болон дэлхийн өнцөг булан бүрт түгсээр буй их сургууль - аж үйлдвэрийн хамтын ажиллагааны шинэ үлгэр загварыг бий болгосон анхны их сургууль Массачусеттсийн Технологийн Их Сургууль (МIТ) - ийн түүхэн замнал болон их сургуулийг эдийн засгийн хөдөлгүүр болгон өөрчлөн хувиргах нарийн ээдрээтэй явцыг задлан шинжилсэн Хэнри Эцковицийн бүтээлийг орчуулагч Г.Содномдорж эх хэлнээ хөрвүүлжээ.

Их сургууль-аж үйлдвэр-засгийн газар гэсэн шинэлэг харилцаа, шинэчлэгч санаа нь орчин үеийн эдийн засгийн найдвартай хөгжлийн баттай үндэс болсон тухай уг номонд өгүүлнэ.

Xенри Эцковиц (Неnry Etzkowitz)-ийн бичсэн энэ ном нь зөвхөн МIТ-тэй холбоотой төдийгүй энтрепренер их сургууль, иннoвaци болон эдийн засгийн хөгжлийн бүхий л хүрээг сонирхдон судалдаг хүн бүхний анхаарлыг ихээр татах болжээ.

Ийнхүү сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж байгаа инновац, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, дээд боловсролын шинэтгэлийг хэрэгжүүлэхэд тэдгээрийг манлайлж , гардан хэрэгжүүлж байгаа улс төрч, бодлого боловсруулагч ,судлаач , бизнесмен, их сургууль, шинжлэх ухааны байгууллагын шинэ удирдлага, инженер, профессоруудын заавал унших ёстой маш чухал ном цагаа олон тэдний ширээнээ эх хэлнээ дэлгэгдлээ.

Уг номыг энэ онд нээгдэж хийж буй “Үнэн мэдлэг, бүтээлч оюун” уриан дор “тогтвортой нийгмийг цогцлоox, дэлхийн тэргүүлэх 100 их сургуулийн нэг болох” хэтийн зорилго бүхий Монголын анхны өндөр технологийн дээд сургууль - Шинэ Монгол технологийн дээд сургууль (NMIT) ивээн тэтгэжээ.