Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Инновац, технологи дамжуулалт аж үйлдвэр хамтын ажиллагааны төвийн талаар

25.01.2017


Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн дэргэдэх Инновац, технологи дамжуулалт, аж үйлдвэр хамтын ажиллагааны төв нь дэвшилтэт технологи, судалгааны үр дүн, инновацийг аж үйлдвэр, зах зээлд танилцуулах, сурталчилах, дамжуулах, нутагшуулах чиг үүрэгтэй. Аж үйлдвэр, бизнесийн байгууллагад тулгамдаж буй технологи болон процессийн асуудлыг хамтрагч дотоод гадаадын их сургууль, R&D төв, мэргэжлийн холбоо, нийгэмлэг болон эрдэмтэн, судлаач нарт мэдээлж, үйлдвэрлэл, хөгжүүлэлт, үйл ажиллагааны процессэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, хамтын ажиллагаа явуулах байгууллага юм.

АЛСЫН ХАРАА /VISION/

Тогтвортой нийгмийг цогцлооход мэдлэг, технологийг аж үйлдвэр, бизнест нэвтрүүлж хувь нэмэр оруулах.

ЗОРИЛГО /MISSION/

Аж үйлдвэр, бизнес болон их сургууль, эрдэмтэн, судлаачдыг холбох гүүр болж мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах.

Үйл ажиллагааны чиглэл болон хүрээ:

  • Аж ахуйн нэгж, байгууллага, аж үйлдвэрт тулгарч буй асуудлуудыг эрэлхийлж их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон судалгааны байгууллага руу танилцуулах, дамжуулах
  • Инновац, технологи дамжуулалт, аж үйлдвэрийн хамтын ажиллагаатай холбоотой мэдээллийн бааз үүсгэх
  • Инновац, технологи дамжуулал, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бизнесийн орчинд болон олон нийтэд сурталчлах, ач холбогдлыг нь таниулах үүднээс хэвлэл мэдээлэл бусад дэмжигч ТББ-тай хамтран ажиллах зэрэг болно.