Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

IT ZONE ХХК, ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАГДЛАА

03.02.2015

IT ZONE ХХК, ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАГДЛАА
Монголын мэдээллийн технологийн захзээлийн 30 орчим хувийг эзэлсэн үндэсний хэмжээний томоохон компани болох IT ZONE ХХК нь Шинэ Монгол Технологийн дээд сургуультай хамтран эх орныхоо Мэдээллийн Технологийн салбарын хөгжилд хамтран хувь нэмрээ оруулан ажиллахаар тохиролцож, 2015 оны 2-р сарын 2-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт харилцан гарын үсэг зурлаа.
Тус гэрээнд тусгагдснаар Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль дээр Ай Ти Зон компанитай хамтарсан сургалт судалгааны лабораторийг байгуулан ажиллуулах, суралцагч оюутан залуусыг тус компаний төсөл хөтөлбөрт оролцуулан ажиллуулах, дадлагажуулах , хамтарсан сэдвээр судалгаа хийн оюуны өмч бүхий эрхээр хамгаалагдсан гарааны компани үүсгэн байгуулах, мөн Ай Ти Зон компаний зүгээс оюутнуудад илтгэл тавих, уулзалт семинар зохион байгуулах гэх зэрэг олон сайхан ажлыг хамтран гүйцэтгэхээр боллоо.