Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

IGlobal Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа

28.10.2014

2014 оны 09 дүгээр сарын 15 буюу ШМТДС-ийн нээлтийн үйл ажиллагаанд АНУ-ын IGlobal Их сургуулийн захирал Dr.David Y.Sohn уригдан оролцсон ба энэ үеэр хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан билээ.

Тус их сургуулийн оюутанд үйлчлэх албаны захирал Dustin Cassell, гадаад харилцааны ажилтан Б.Мөнхзул нар 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ШМТДС-д айлчилж, хамтын гэрээнд тусгагдсан зүйлсээс ойрын хугацаанд хийх, төлөвлөх ажлуудыг тодотгож ярилцлаа.

IGlobal Их сургууль нь Бизнесийн удирдлагын бакалавр, магистр, Мэдээллийн технологийн бакалавр болон англи хэлний сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг.

Энэ хичээлийн жилийн хувьд ШМТДС, ШМТИК, ШМБДС-ийн суралцагчид IGlobal их сургуулийн зуны англи хэлний эрчимжүүлсэн сертификаттай сургалтанд хамрагдах боломжтой. Мөн ойрын хугацаанд манай сургуулийн номын санд ном, сурах бичгийн хандив, тусламж үзүүлэхээр боллоо.

Энэхүү сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.iglobal.edu цахим хуудаснаас танилцана уу.