Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

I-Р КУРСИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

06.10.2022

  Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч, ШМТДС-ийн үүсгэн байгуулагч, доктор, гавьяат багш Ж.Галбадрах оюутны хөгжлийн цагаар 1-р курсийн оюутнуудтай “Суралцахад суралцахуй ” сэдвээр халуун дотно яриа өрнүүллээ. Ж.Галбадрах багш сурах хүсэл эрмэлзлийг, өөрийн амьдралын бодит түүхэн дээр тулгуурлан ярьсан яриа олон оюутнуудын сонирхлыг татсан сайхан ярилцлага боллоо.
   Мөн Програм хангамжийн Г.Мөнхзул, Компьютерын ухааны Б.Цогт-Үйлс, Механикийн инженерийн Б.Энхмаа, Барилгын инженерийн Г.Цог-Учрал нар асуулт асууж, сэтгэгдлээ бусдадаа хуваалцлаа.