Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

“Experimental Project I” тэмцээн боллоо

06.01.2015

Оюутны судалгааны ажлын гарааг эхлүүлэх, физик, химийн хичээлийн онолын мэдлэгийг практикт хэрэглүүлэх зорилго бүхий "Experimental Project I" тэмцээнийг багш Г.Мөнгөншагай, Д.Баттөгс нар санаачлан зохион байгуулж ШМТДС-ын 11 багийн 26 оюутан оролцлоо. Баг тус бүр өөрсдийн сонирхсон чөлөөт сэдвээр туршилт судалгаа хийсэн. Тэмцээн 10-р сарын 17-нд анх танилцуулгаа гаргаж 12-р сарын 17-н хүртэл нийт 3-н үе шаттайгаар зохион байгуулагдаж илтгэх чадвар, мэдээлэл цуглуулсан байдал, төлөвлөлт, гүйцэтгэл чиглэлээр дүгнэж үнэллээ. 12-р сарын 17-ны өдөр нэгдсэн дүн гарч 1-р байранд Ж.Өнөртүвшин, Ж.Амартүвшин, Ц.Бат-Оргил нар, 2-р байранд Ц.Нармандах, А.Лэгшидпэрэнлэй, Б.Оргил нар, 3-р байранд Б. Батзориг нар шалгарлаа. Тэмцээнд оролцсон нийт оюутнууд Физик I болон Хими I хичээлийн бие даах цагийн оноог тооцуулах боломжтой юм. Оюутнууддаа энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргээд дараагийн тэмцээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.