Хөтөлбөрийн тодорхойлт
Химийн инженерчлэл нь түүхий эдийг эдийн засгийн ашигтай бүтээгдэхүүн болгох, химийн үйлдвэрлэлийн процессыг боловсронгуй болгодог салбар юм. Химийн инженер мэргэжилтнүүд эрчим хүч, ус, байгаль орчны асуудлыг бүтээлч, шинэлэг байдлаар шийдэж, түүхий эдийг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргаж, эм, хүнс, газрын тос нефть боловсруулах үйлдвэр эрхлэх зэрэг олон төрлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Тухайлбал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төхөөрөмж үйлдвэрлэх зэрэг процессын механизмыг судалж, бүтээгдэхүүнээ хэрхэн хялбар бөгөөд өртөг багатайгаар үйлдвэрлэхтэй холбогдох судалгаа шинжилгээг хийж, төгөлдөршүүлэх арга замыг эрэлхийлсээр байна.
Мөн өөрийн судалгааны ажилдаа тулгуурлан оюуны өмчийг бий болгон, бизнесээ эхлүүлэх боломжтой. Байгалийн ухаан суурьтай бизнес эрхлэгч нар нь дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр түвшний мэргэжил юм. Эцэст нь химийн инженер гэдэг маань хөрвөх чадвар өндөртэй одоо ч, ирээдүйд ч манай оронд маш их хэрэгцээтэй байгаа мэргэжил юм.
Хөтөлбөрийн зорилго
Ажил олгогч байгууллагууд, ижил төрлийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг гадаад, дотоодын их дээд сургуулийн багш профессор болон төгсөгчид, манай сургуулийн төгсөгчид зэрэг гол хамтрагчдаас авсан санал асуулга, хэлэлцүүлэг болон сургуулийн эрхэм зорилгыг үндэслэн дараах хөтөлбөрийн зорилго, зорилтыг тодорхойлов.
Химийн инженерчлэлийн мэргэжлийн онол ба практикийн хосолсон мэдлэгтэй, англи болон япон хэлний мэдлэгтэй, мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны ур чадвар, багаар ажиллах, манлайлах ур чадвар, бизнес эрхлэх ур чадвар, зохион бүтээх ур чадвар, үнэнч шударга, аливаа зүйлд тууштай, ажлын ачаалал даах, эерэг хандлага сэтгэлгээтэй, хөрвөх чадвартай бакалаврын зэрэгтэй инженерийг бэлтгэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.
Энэ хөтөлбөр дараах дөрвөн үндсэн зорилттой:
- Химийн инженерчлэлийн салбарт ажиллаж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах химийн инженерийн онол ба практикийн хосолсон мэдлэгтэй, мэргэжлийн чиглэлээр хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх
- Хувь хүний хувьд үнэнч шударга, эерэг хандлагатай, ямар ч ажилд чин сэтгэлээсээ ханддаг, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, мэргэжилтэн бэлтгэх
- Гадаад дотоодын ямар ч байгууллагад ижил мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүстэй багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх
- Химийн инженерийн салбарт бүтээгдэхүүн хөгжүүлэлт санаачлах, зохион бүтээх, хэрэгжүүлэх, ажиллуулах чадвартай, шинэ технологи бие даан судлах, туршилт хийх чадвартай, мэргэжлийн хувьд байнгын суралцагч байх мэргэжилтэн бэлтгэх
Ажлын байр
Энэ хөтөлбөрөөр бэлтгэгдсэн төгсөгчид нь бүх химийн чиглэлийн байгууллагууд, уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэрийн газрууд, эмнэлэг, төрийн албаны болон бизнесийн байгууллагын хүнс, эмийн түүхий эд болон бүтээгдэхүүн боловсруулалт, химийн шинжилгээ, чанарын шинжилгээ, эрдэс баялгийг боловсруулах дараах ажлын байранд ажиллах чадамжтай болно.
Химийн инженер | Chemical engineer |
Химийн технологич | Chemical technologist |
Аналитик химич | Analytical chemist |
Хүрээлэн буй орчны инженер | Environmental engineer |
Материалын инженер | Materials engineer |
Үйлдвэрлэлийн инженер | Manufacturing engineer |
Бүтээгдэхүүн хөгжүүлэгч технологич | Production manager |
Чанарын мэргэжилтэн | Quality manager |
Уул уурхайн инженер | Mining engineer |
Усны инженер | Water engineer |
Хог хаягдлын менежементийн мэргэжилтэн | Waste management officer |