Улс орны ирээдүй хүний хөгжилөөс, Хүний хөгжил чанартай боловсрлоос…

Барилгын инженер

Хөтөлбөрийн товч танилцуулга

Барилгын инженер гэдэг нь барилга, зам, гүүр, суваг, далан хоолой гэх мэт бүхий л барилга байгууламжийн бат бөх бөгөөд эдийн засгийн хувьд ашигтай байх нөхцлийг ханган бүтээцийн тооцоо, техникийн шийдэл,  дизайныг гаргадаг маш өндөр мэргэжлийн ур чадвар, хариуцлага, ёс зүйш шаарддаг мэргэжил юм. Барилгын инженер мэргэжил нь дараах салбаруудад хуваагддаг. Барилгын инженерийн мэргэжил нь цэргийн инженерчлэлийн салбарын дараа үүссэн инженерийн салбарын эртний мэргэжил юм. Энэхүү мэргэжлээр төгсөөд дараах ажлын байруудад ажиллах боломжтой. Үүнд: 

  • Барилгын тооцооны инженер
  • Талбайн инженер
  • Чанарын хяналтын инженер
  • Төслийн ерөнхий инженер
  • Барилгын ашиглалтын инженер
  • Авто замын барилгын инженер
  • Барилгын ерөнхий инженер
  • Зураг төслийн инженер
  • Барилгын төсөвчин гэх мэт бүтээн байгуулалтын бүхий л салбарт ажиллах боломжтой.

ШМТДС-н Барилгын инженер, Архитектурын хөтөлбөрийг сонгох шалтгаан

Монгол улсын хэмжээнд Барилгын инжненер, Архитектур мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг цөөн хэдэн их дээд сургуулиуд байдаг ба ШМТДС-ийн эдгээр сургуулиудаас ялгарах гол онцлогуудыг дурьдвал:

  • Нэг багшид ногдох оюутны тоо цөөн учир оюутан нэг бүрчлэн тулж ажиллах боломж
  • Инженерийн боловсрол олгох идэвхитэй сургалтын CDIO арга зүйг нэвтрүүлсэн сургалт
  • Багаараа зохион бүтээх төслүүд гүйцэтгэх замаар онолын мэдлэгээ практикт ашиглах
  • 149 кредит цагийг 4 жилд багтаан судлах боломж /бусад их, дээд сургууль 5 жил/
  • Сургалтын хугацаандаа Япон улсын их дээд сургуулиудтай хамтран явуулдаг Sakura Science хөтөлбөрт хамрагдаж Японы их дээд сургуулиудтай танилцах, дадлага хийх боломж
  • Сургуулийн карьер төвөөр дамжуулан гадаадын их дээд сургуулиудад үргэлжүүлэн тэтгэлэгтэй суралцах боломж 

зэрэг маш олон боломжуудыг оюутнууддаа олгодгоороо бусад их дээд сургуулиудаас давуу талтай.