Улс орны ирээдүй хүний хөгжилөөс, Хүний хөгжил чанартай боловсрлоос…

АРХИТЕКТУР

Хөтөлбөрийн тодорхойлт

Сүүлийн жилүүдэд хотжилт нэмэгдэж, иргэд суурин амьдрад шилжихийн хэрээр хүмүүсийн амьдрах орон зайг төлөвлөх, олон хүн нэг дор ажиллаж, амьдрах аятай тухтай нөхцлийг хэрхэн хангах зэрэг маш олон асуудлууд тулгамдаж байгаа билээ. Чухамдаа архитекторууд л энэ асуудлыг шийдэж дотор, гадна аль ч орчныг хүнд нийцүүлэн төлөвлөдөг. Мөн орчин үед эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилга гэх мэт хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бөгөөд байгальд орчинд ээлтэй төлөвлөлт хийх ур чадваруудыг шаардах болсон.

Архитектур мэргэжлээр төгссөн төгсөгч нь орон сууц, олон нийтийн барилгын болон хот суурин газрын төлөвлөлтийн санаа гаргах, оновчтой шийдлүүдийг эскиз зураг болон ажлын зураг болгон боловсруулах, сүүлийн үеийн програм хангамжуудыг ашиглан 3 хэмжээст зураг гаргах, анимейшн хийх гэх мэт ажлыг хийж гүйцэтгэх, судалгаа шинжилгээний ажил хийх зэрэг олон ур чадваруудыг эзэмшин төгсөнө.

ШМТДС-н Архитектурын хөтөлбөрийн бүтэц

Тус бакалаврын хөтөлбар нь нийт 149 кредит цагтай, суралцах хугацаа 4 жил буюу 8 улиралтай. 

Хичээлийн ерөнхий задаргааБагц цаг
Ерөнхий эрдмийн хичээлүүд37
Мэргэжлийн суурь хичээлүүд35
Мэргэжлийн хичээлүүд77
Нийт 149

Ажлын байр, цаашид хөгжих боломж

Архитектурын мэргэжлээр төгссөн мэргэжилтний цалингийн хэмжээ олон улсын хэмжээнд жилд $80,000 байдаг ба энэ цалингийн хэмжээ ажиллаж буй байршил, салбараас ихээхэн хамаарч хэлбэлзэнэ. Манай орны хувьд Архитектороор ажиллахад сарын дундаж цалин 2,500,000₮ байна. Архитектурын бакалаврын зэрэгтэй төгссөнөөр дараах ажлын байруудад ажиллах боломжтой. 

  • Барилгын архитектор
  • Ландшафтын архитектор
  • Хот төлөвлөгч
  • Судлаач архитектор
  • Интерьер архитектор
  • Түүхэн барилгын сэргээн засварлалтын архитектор
  • Гэрлийн дизайны архитектор
  • Ерөнхий төлөвлөгөөний архитектор
  • Архитектурын зураг төслийн техникч
  • Дизайнер
  • Төслийн удирдагч