Хөтөлбөрийн тодорхойлт
Компьютерийн ухааны салбар маш өргөн хүрээг хамардаг энгийн асуудлыг шийдвэрлэх алгоритмаас эхлээд ахисан төвшний хиймэл оюуны салбар хүртэл хамардаг болж байна. Цаашилбал математикийн мэдлэг, програм хангамж, техник хангамж, мэдээлийн аюулгүй байдал, машин сургалт, их өгөгдөл гэх мэтээр улам бүр өргөжин тэлж байна. Энэхүү салбар нь маш хурдтай хөгжиж байгаа тул компьютерийн ухааны төгсөгч нь шинэ технологи, инновацыг хүлээн авч суралцах, эзэмших, хөрвөх чадвартай зэрэг ур чадваруудаараа давуу талуудтай юм. Тус хөтөлбөрийн суралцагч мэргэжлийн суурь болон мэргэжлийн заавал судлах хичээлүүд дээрээ объект хандалтад програмчлал, хиймэл оюун, өгөгдлийн сан, мэдээллийн аюулгүй байдал зэрэг хичээлүүдийг судалж эдгээрээс аль чиглэлээр нь мэргэшихээ сонгож мэргэжлийн сонгон судлах хичээлүүд, анхан шатны төсөл, ахисан төвшний төсөл, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, бакалаврын судалгааны ажлаар гүнзгийрүүлэн судлан мэргэжилтэн болох боломжтой.
Хөтөлбөрийн зорилго
Ажил олгогчид, ижил төрлийн хөтөлбөрөөр гадаад, дотоодын их дээд сургууль төгсөгчид, багш нар зэрэг гол хамтрагчдаас авсан санал асуулга болон сургуулийн эрхэм зорилгыг үндэслэн энэ хөтөлбөрийн зорилго, зорилтыг тодорхойлсон.
Компьютерийн ухааны үндсэн мэдлэгтэй, хувь хүний болон мэргэжлийн ур чадвартай, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр чадвартай, үнэнч шударга, эерэг хандлагатай, мэргэжлийн ёс зүйтэй, бүтээгдэхүүн зохион бүтээх чадвартай, мэргэжлийн чиглэлээр хөрвөх чадвартай, энтрепренер чадвартай бакалаврын зэрэгтэй инженерийг бэлтгэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.
Энэхүү хөтөлбөр дараах дөрвөн үндсэн зорилттой:
- Мэдээллийн технологийн салбарт ажиллаж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах компьютерийн ухааны мэдлэгтэй, мэргэжлийн чиглэлээр хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх
- Хувь хүний хувьд үнэнч шударга, эерэг хандлагатай, ямарч ажилд сэтгэлээсээ ханддаг, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх
- Гадаад дотоодын ямар ч байгууллагад ижил мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүстэй багаар ажиллах чадвартай, бичгийн болон ярианы харилцааны өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх
- Компьютерийн ухааны салбарт шинэ бүтээгдэхүүн шинээр санаачлах, зохиох бүтээх, хэрэгжүүлэх, ажиллуулах чадвартай, энтрепренер ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх
Ажлын байр
- Data Scientist – Өгөгдлийн шинжээч
- Full stack Engineer – Full stack хөгжүүлэгч
- Backend Engineer – Backend инженер
- Game Developer – Тоглоом хөгжүүлэгч
- Project Manager – Төслийн удирдагч
- Software Architect – Програм хангамж архитектор
- Systems Analyst – Системийн шинжээч
- Web Developer – Веб хөгжүүлэгч
- Cyber Security Engineer – Кибер аюулгүй байдлын инженер
- Software Engineer – Програм хангамжийн инженер
- Database Administrator – Өгөгдлийн сангийн администратор
- Computer programmer – Компьютерийн программист
- Mobile Developer – Мобайл хөгжүүлэгч
- Chief Technology Officer – Технологи хариуцсан захирал
- Ai engineer – Хиймэл оюуны инженер
- UX Designer