Улс орны ирээдүй хүний хөгжилөөс, Хүний хөгжил чанартай боловсрлоос…

Програм хангамж Бакалавр(061302)

Хөтөлбөрийн тодорхойлолт

Програм хангамжийн инженер бол мэдээлэл технологийн салбар дундаа хамгийн
нарийн мэргэшсэн мэргэжил бөгөөд дотроо мөн олон төрлийн нарийн чиглэлээр
салбарладаг. Мөн системийн шинжилгээнд тулгуурлаж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг
бүрэн хангасан, инженерчлэлийн асуудлыг бүрэн шийдсэн, дэд бүтэц орчиндоо тохирсон
техник болон програм хангамжийг угсрадаг, ашиглахад хялбар ойлгомжтой системийг
бүтээн цааш нь өргөтгөн сайжрууладаг. Тухайн програм хангамж системийг санаа гарсан
цагаас эхлээд суурилуулалт арчилгаа хүртэл бүхий л алхамыг хөтөлбөрийн турш нарийн
судалгааны хүрээнд мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдээр онол, практикийн
ач холбогдолтой судлана. Компьютерийн ухааны салбарын түгээмэл судлагдаж буй дэд
салбаруудын үндэс суурийг судалснаар бакалаврын диплом хамгаалалт цаашлаад ажлын
байрны шаардлагад нийцэх судалгаа хийх ур чадварыг эзэмшинэ. Иймээс тус хөтөлбөрөөр
суралцагч нь мэргэжлийн ёс зүй, харилцааны өндөр чадвартай, тогтвортой хөгжлийн үзэл
баримтлалтай, энтрепренер боловсрол бүхий иргэн болж бэлтгэгдэх юм.

Хөтөлбөрийн зорилго

Програм хамгамжийн суурь болон шинэ технологийн үндсэн мэдлэгтэй, хувь хүний болон мэргэжлийн ур чадвартай, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр чадвартай, үнэнч шударга, эерэг хандлагатай, мэргэжлийн ёс зүйтэй, бүтээгдэхүүн зохион бүтээх чадвартай, мэргэжлийн чиглэлээр хөрвөх чадвартай, энтрепренер чадвартай бакалаврын зэрэгтэй инженерийг бэлтгэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.

Энэхүү хөтөлбөр дараах дөрвөн үндсэн зорилттой:

  1. Мэдээллийн технологийн салбарт ажиллаж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах компьютерийн ухааны мэдлэгтэй, мэргэжлийн чиглэлээр хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх
  2. Хувь хүний хувьд үнэнч шударга, эерэг хандлагатай, ямарч ажилд сэтгэлээсээ ханддаг, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх
  3. Гадаад дотоодын ямар ч байгууллагад ижил мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүстэй багаар ажиллах чадвартай, бичгийн болон ярианы харилцааны өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх
  4. Мэдээлэл технологийн салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр санаачлах, зохиох бүтээх, хэрэгжүүлэх, ажиллуулах чадвартай, энтрепренер ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх

Ажлын байр

Өгөгдлийн шинжээчData scientist
Програм хангамж шалгагчSoftware tester
Веб хөгжүүлэгчWeb developer
Системийн шинжээчSystems analyst
Сүлжээний архитекторNetwork architect
Програм хангамжийн инженерSoftware engineer
Програм хангамж хөгжүүлэгчSoftware developer
Фуллстак хөгжүүлэгчFull-stack developer
Хэрэглэгчийн интерфейсийн дизайнерUser interface designer
Өгөгдлийн сангийн администраторDatabase administrator
Үүлэн тооцооллын инженерCloud computing engineer
Мэдээллийн аюулгүй байдлын шинжээчInformation security analyst
Компьютерийн шинжлэх ухааны профессорComputer science professor
Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэнChief information security officer
Програм хангамжийн чанарын баталгаажуулалтын менежерSoftware quality assurance manager
Мэдээллийн технологийн мэргэжилтэнInformation technology specialist
Гар утасны программ зохион бүтээгч эсвэл хөгжүүлэгчMobile application designer or developer
Судалгаа хөгжлийн (R&D) судлаачResearch and development (R&D) scientist
Компьютерийн шинжлэх ухааны судлаачComputer science researcher
Хиймэл оюун ухаан, машин сургалтын инженерArtificial intelligence and machine learning engineer

Сургалтын төлөвлөгөө