Улс орны ирээдүй хүний хөгжилөөс, Хүний хөгжил чанартай боловсрлоос…

ОЮУТНЫ ФЕСТИВАЛЬ – 2024 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ОЮУТНЫ ФЕСТИВАЛЬ – 2024 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024 оны 03 сарын 22–ны өдөр Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн “ОЮУТНЫ ФЕСТИВАЛЬ – 2024” амжилттай зохион байгуулагдлаа. Тус фестивальд сургуулийн нийт 300 гаруй оюутан, багш, ажилтнууд, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.

Оролцогчид дараах 13 өртөөгөөр аялж, оюутны санал асуулгаар шилдэг өртөөг тодрууллаа.

– Шилдэг өртөө төрлөөр “Мэргэжил сурталчлах” Компьютерын ухааны тэнхимийн “COMPUTER SCIENCE” баг,

– Шилдэг рестораны төрлөөр “HOMOERECTUS” Механик инженерийн I курсийн 103 анги,

– Чөлөөт өртөө төрлөөр Барилга, Архитектурын тэнхимийн “ART CAFE” тус тус тодорлоо.🥳🥳🥳

Нийт 5 төрлийн Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсанаас Програм хангамжийн I курсийн ангийн оюутан М. Батбаярын “СКАУТ”-ын эд зүйлсийн үзэсгэлэн тэргүүн байр эзэллээ.

Шатрын тэмцээнд:

• Компьюерийн ухааны II курсийн оюутан У.Саруул тэргүүн байр

COSPLAY тэмцээнд:

• Програм хангамжийн оюутан II оюутан А.Үүрцайх тэргүүн байр

MEME тэмцээнд :

• Програм хангамжийн II курсийн оюутан А.Билгүүн нар тэргүүн байр эзэллээ.👏👏👏

Тус фестивалийг ШМТДС-ийн Оюутны холбоо, Оюутны хөгжлийн баг хамтран зохион байгуулав.

🔹МЭДЛЭГЭЭ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОЁ

🔹УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙ ХҮНИЙ ХӨГЖЛӨӨС, ХҮНИЙ ХӨГЖИЛ ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛООС