Улс орны ирээдүй хүний хөгжилөөс, Хүний хөгжил чанартай боловсрлоос…

Оюутны амжилт

Оюутны амжилт

Залуу зохион бүтээгчид, оюутан залуусь хүүхэд багачуудын дунд зохион бүтээх сэтгэлгээ, авъяас чадварыг хөгжүүлж ирээдүйн чадварлаг инженерүүдийг бэлтгэх зорилгоор жил бүрийн уламжлал болсон “Автомат робот 2022” тэмцээнийг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль 2022 оны 11 дүгээр сарын 05, 06 –ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг тэмцээнд Шинэ Монгол технологийн дээд сургуулийн багш П.Аюурзана, Б.Энх-Амгалан, зөвлөх Т. Баатархүү нарын удирдсан оюутны баг амжилттай оролцлоо. Шулуун замын уралдаанд механик инженерийн III дамжааны оюутан М.Энх-Амгалан 1-р байр, тойрог замын уралдаанд програм хангамжийн II дамжааны оюутан Т.Энхсайхан 2-р байр эзэлсэнд сургуулийн хамт олон бахархаж байна. Дараа дараагийн тэмцээнд нь өндөр амжилт хүсье.