Улс орны ирээдүй хүний хөгжилөөс, Хүний хөгжил чанартай боловсрлоос…

ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛООС

ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛООС

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль нь 2023 оны 01 сарын 26-ны өдөр олон нийтэд нээлттэй үйлчлэх ажлын хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан мэргэжлийн хөтөлбөрөө сурталчлах, ЭЕШ-д бэлтгэх зөвлөгөө мэдээлэл өгөх болон сургууль танилцуулах сэдэвт нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

ШМТДС-ийн мэргэжлийн тэнхимүүд өөрийн хэрэгжүүлж буй Цахилгааны инженер, Програм хангамж, Компьютерийн ухаан, Механик инженер, Мехатроник, Химийн инженерчлэл, Барилгын инженер, Архитектур зэрэг хөтөлбөрөө тус тус танилцуулж, мэргэжил сонгох зөвлөмж зөвлөгөө өгч, сургалтын орчинтой танилцууллав. Тус үйл ажиллагаанд нийслэлийн 100 гаруй улсын болон хувийн өмчийн сургуулийн 400 орчим сурагч оролцож, сонирхсон мэдээллээ авлаа.

Тус сургуулийн эрдэмтэн багш нар Математик, Физик, Хими болон Англи хэлний хичээлээр ЭЕШ-д бэлтгэх зөвлөгөө өгөв.

Мөн тус үйл ажиллагаанд “Карьер хөгжлийн төв”-ийн мэргэжилтэн оролцож, 2+2 хөтөлбөр болон гадаад хамтын ажиллагаа, солилцооны хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөв. Үүнээс гадна “Уухай” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, мэргэжилтэн ЭЕШ-д бэлтгэх сэтгэл зүйн зөвлөгөөг өгсөн нь сурагчдын талархлыг хүлээв.