ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО – SCIENCE CHALLENGE 2024” ЭЕШ – Н ӨМНӨХ ТҮВШИН ТОГТООХ СОРИЛГЫН ТЭТГЭЛГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
Тус арга хэмжээгээр Компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч М.Идэрбаатар багш Програм хангамж, Компьютерын ухаан, Өгөгдлийн ухаан, Барилгын инженер, Архитектур хөтөлбөрүүдийг, Химийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Д.Баттөгс багш Химийн инженер болон Хими, Математик, Физикийн багш боловсролын хөтөлбөрүүд, Мехатроникийн тэнхимийн багш Б.Адъяабат багш Мехатроник болон Механик инженерийн хөтөлбөрүүдийг тус тус танилцуулж нийт сурагчдын мэргэжил сонголтод үнэтэй зөвлөгөө өглөө.
Мөн сургалтын албаны дарга Ш.Амаржаргал шинэ элсэгчдэд зориулсан тэтгэлгүүдийг танилцуулж, Програм хангамжийн 3-р курсийн оюутан М.Болд-очир ЭЕШ-нд хэрхэн 800 онох авах зөвлөгөө өгсөн нь тун өгөөжтэй байлаа.
Арга хэмжээнд ирсэн сурагчид сургуулийн орчин, лабораториудтай танилцаж, багш нараас зөвлөгөө мэдээлэл авлаа.
МАТЕМАТИК ТӨРЛӨӨР: Нийслэлийн 11-р сургуулийн сурагч Насанжаргал овогтой Энхмэнд, Ганболд овогтой Өгөөмөр, Гансүх овогтой Тэмүүлэн, 14-р сургуулийн сурагч Гантулга овогтой Дэлгэржаргал нар хамгийн өндөр гүйцэтгэлтэй гүйцэтгэж 70% сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртлээ.
ФИЗИК ТӨРЛӨӨР: МУИС харьяа ЕБАС-ийн сурагч Саруул овогтой Мөнгөнцоож, Хэрлэн-1 сургуулийн сурагч Зоригтбаатар овогтой Ананд, Тольт сургуулийн сурагч Амгаландорж овогтой Анар нар хамгийн өндөр гүйцэтгэлтэй гүйцэтгэж 70% сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртлээ.
ХИМИ ТӨРЛӨӨР: Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сурагч Очирхуяг овогтой Нандинцэцэг, ӨЗБАС-ийн сурагч Ербол овогтой Берикбол, Шинэ Монгол сургуулийн сурагч Тэрбиш овогтой Гүнбилиг нар хамгийн өндөр гүйцэтгэлтэй гүйцэтгэж 70% сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртлээ.
АНГЛИ ХЭЛ ТӨРЛӨӨР: Шинэ Монгол сургуулийн сурагч Тэрбиш овогтой Гүнбилиг, ӨЗБАС-ийн сурагч Ербол овогтой Берикбол, Шинэ Монгол сургуулийн сурагч Болдбаатар овогтой Цэцэгдарь нар хамгийн өндөр гүйцэтгэлтэй гүйцэтгэж 70% сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртлээ.
Нийт 10%-70% сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртсэн болон оролцсон сурагчдадаа баяр хүргэж ЭЕШ-нд нь амжилт хүсье. Сонгосон мэргэжлээрээ хүссэн сургуульдаа элсэн эх орноо хөгжүүлэх инженер болохыг хүсэн ерөөе.