Улс орны ирээдүй хүний хөгжилөөс, Хүний хөгжил чанартай боловсрлоос…

“ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО-2024” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО-2024” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО-2024” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА???

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО – SCIENCE CHALLENGE 2024” ЭЕШ – ын ӨМНӨХ ТҮВШИН ТОГТООХ СОРИЛГО 6-р сарын 20, 21-нд онлайн хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сорилгод 918 сурагч бүртгүүлж Математик – 127, Физик – 48, Хими – 46, Англи хэл – 99 давхардсан тоогоор нийтдээ 320 сурагч оролцож, нийтдээ 170 сурагч сургалтын төлбөрийн 10%-70% тэтгэлгийн эзэд болж өөрийн ЭЕШ-ын түвшингээ шалгаж сорилоо. Дүнгийн анализ хийж бүртгэлийн баталгаажуулах код авсан сурагчдын дүнг зарлаж байна.

Жич: Удахгүй кодгүй оролцсон сурагчдын сорилгын дүнг бүртгүүлсэн имэйл хаягаар илгээх болно.

Мөн https://sites.google.com/nmit.edu.mn/sciencechallenge2024/ сайтад бүх сорилго нээлттэй болсон бөгөөд оноо нь шууд тооцоологдож байгаа болно.

Сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан сурагчид 2024.06.26-нд Лхагва гаригт 16:00 цагаас ШМТДС-ийн 809 тоот танхимд “ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА”-нд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дээрх тэтгэлгийг эдлэхдээ ЭЕШ-ндаа дараах хөтөлбөрүүдийн босго оноог давсан тохиолдолд хүчинтэй.

?Компьютерын ухаан

?Програм хангамж

?Өгөгдлийн ухаан

?Механик инженерчлэл

?Архитектур

?Барилгын инженерчлэл

?Мехатроник

?Химийн инженерчлэл

?Багш, Математикийн боловсрол

?Багш, Физикийн боловсрол

?Багш, Химийн боловсрол

Нийт оролцсон сурагчдадаа ЭЕШ-нд нь амжилт хүсье.

Зохион байгуулагч: ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Утас: 99256338, 88028703

И-мэйл: sc2024@nmit.edu.mn

✔️Элсэлтийн бүртгэл: http://admission.nmit.edu.mn:8080/registerbach.htm

? Вебсайт: http://nmit.edu.mn/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *