Улс орны ирээдүй хүний хөгжилөөс, Хүний хөгжил чанартай боловсрлоос…

 “10 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ VI БАГА ХУРАЛ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

 “10 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ VI БАГА ХУРАЛ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2024 оны 04 сарын 12-ны Баасан гарагт Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль 10 жилийн ойн баяраа угтан Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургуультай хамтран Оюутны эрдэм шинжилгээний VI бага хурлаа амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

ШМТДС-ийн захирал доктор (Ph.D.), профессор П.Аюурзана хурлын үйл ажиллагааг албан ёсоор нээж, нийт оролцогчдод амжилт хүслээ. Энэ удаагийн хурлын үйл ажиллагаанд:

  • ШМТДС-ийн захирал доктор (Ph.D.), профессор П.Аюурзана
  • ШМТДС-ийн Комьпютерийн ухааны тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд проф. Т.Гантөр
  • ШМТДС-ийн Барилга, архитектурын тэнхимийн эрхлэгч Б. Отгонбаяр
  • МГТИС-ийн Механик, цахилгааны инженерчлэлийн факультетын багш проф. Н.Одбилэг
  • МГТИС-ийн  Эрдэс баялаг, хүрээлэн буй орчны инженерчлэлийн факультетын  багш доктор (Ph.D)  Т.Нарангарав нар шүүгчээр ажиллалаа.

Нийт 19 судалгааны ажил хэлэлцүүлснээс дараах оюутнууд шилдгээр шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо:

  • ШМТДС-ийн Програм хангамжийн IV курсийн оюутан Б.Шижирбум, Б.Наранбат, Э.Арвис, Химийн инженерчлэлийн IV курсийн оюутан Э.Чойжоо нарГүн сургалт ба раман спектроскоп ашиглан нянг ангилах нь” сэдэвт судалгааны ажлаар ТЭРГҮҮН БАЙР, өргөмжлөл, 500,000 төгрөг
  • МГТИС-ийн оюутан Х.Нарангуа, Б.Марал, М.Хулан нар Нүүрсний хаягдлаас газрын ховор элементийг ялган авах технологийн суурь судалгаа” сэдэвт судалгааны ажлаар  ДЭД БАЙР, өргөмжлөл, 350,000 төгрөг
  • ШМТДС-ийн Програм хангамжийн IV курсийн оюутан Б.Энхжин Машин сургалт ашиглан Монгол улсын ойжуулалтыг оновчлох ньсэдэвт судалгааны ажлаар ГУТГААР БАЙР, өргөмжлөл, 250,000 төгрөг
  • МГТИС-ийн оюутан  Э.Энхжин Үнсний хөрсөнд үзүүлэх нөлөө: Налайх дүүргийн гэр хорооллын үнсний хаягдалд хийсэн судалгаа” сэдэвт судалгааны ажлаар ГУТГААР БАЙР, өргөмжлөл, 250,000 төгрөг
  • ШМТДС-ийн Барилгын инженерийн IV курсийн оюутан О.Өсөхбаяр ШМТДС-ийн барилгын геотехникийн нөхцөл, ашиглалтын үеийн асуудал газар хөдлөлтийн эрсдэлийг үнэлэх нь” сэдэвт судалгааны ажлаар ШҮҮГЧДИЙН НЭРЭМЖИТ ТУСГАЙ БАЙР, өргөмжлөл, 150,000 төгрөг
  • ШМТДС-ийн Механик инженерийн IV курсийн оюутан А.Өсөхбаяр Робокон 2024: Автомат робот машин хараа” сэдэвт судалгааны ажлаар ШҮҮГЧДИЙН НЭРЭМЖИТ ТУСГАЙ БАЙР, өргөмжлөл, 150,000 төгрөг

ОЭШ-ний бага хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлсэн нийт оролцогчдодоо БАТЛАМЖ, дурсгалын зүйл гардууллаа.

Хурлын төгсгөлд шүүгч нарын төлөөлөл нийт оюутан судлаачдад хандаж судалгааны ажлын ололт амжилт, цаашид анхаарч сайжруулах чиглэлд үнэт зөвлөгөөг өгөхийн сацуу жил ирэх тусам судалгааны ажлын чанар, ач холбогдол өндөр болж байгааг онцлон тэмдэглэлээ.

Амжилттай оролцсон нийт оюутан судлаач, удирдагч багш нарынхаа цаашдын судалгааны ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *