Улс орны ирээдүй хүний хөгжилөөс, Хүний хөгжил чанартай боловсрлоос…

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ, ЭСТИМАТОР КЛАУД ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ, ЭСТИМАТОР КЛАУД ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2023 оны 09 сарын 27-ны өдөр Шинэ Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Сургалт эрхэлсэн захирал, доктор (Ph.D), профессор П.Аюурзана, Барилга, зам, эрчим хүчний төсвийн Estimator.mn программ хөгжүүлэгч  “Эстиматор Клауд” ХХК-ийн Захирал М.Одмандах нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий үндэсний мэргэжилтэн, инженер бэлтгэх, хөгжүүлэх үйлст дэмжлэг үзүүлэх зорилгоор Сургууль, Хувийн хэвшлийн урт болон богино хугацааны түншлэлийг бий болгож, мэргэжлийн судалгаа, төслүүдэд хамтран, хоёр талын дотоод, гадаад хамтын ажиллагааг харилцан дэмжиж  ажиллахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *