Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 10 сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Эрэгтэй багуудаас:
I байрыг Програм хангамжийн I курсийн 106-3 ангийн “БОТГОНУУД” баг
II байрыг Архитектур, Барилгын инженерийн I курсийн 101, 109 ангийн “OZNO BOYOS” баг
III байрыг I курсийн 106-2 ангийн “AVENGERS” баг байрыг тус тус эзэллээ.
Эмэгтэй багуудаас:
I байрыг IV курсийн “UNIVERSAL” баг
II байрыг Архитектур, Барилгын инженерийн I курсийн “OZNO BOYOS” баг
III байрыг Механик инженерийн I курсийн 106-2 ангийн “FIFTEEN CENTS” баг тус тус эзэллээ.
Тус тэмцээнд шилдэг тоглогчдыг шалгаруулав. Үүнд: Шилдэг эрэгтэй тоглогчоор програм хангамжийн I курсийн 106-3 ангийн оюутан “БОТГОНУУД” багийн тамирчин Ч.Булганбат, шилдэг эмэгтэй тоглогчоор химийн инженерчлэлийн төгсөх курсийн оюутан “UNIVERSAL” багийн тамирчин Э.Цээпилмаа нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцож амжилт гаргасан нийт тамирчиддаа баяр хүргэе.