Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ

03.08.2016


2016-2017 оны хичээлийн жилд Шинэ Монгол технологийн дээд сургуулийн магистрын Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл; Химийн инженерчлэл; Програм хангамж гэсэн хөтөлбөрүүдэд математик, байгалийн ухаан, инженер, мэдээллийн технологийн бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.

Элсэх хүсэлтэй иргэдийг 9 дүгээр сарын 30-ныг дуустал ажлын өдрүүдэд тус сургуулийн хичээлийн байрны 909 тоот өрөөнд бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтын эх хувийг, хуулбарын хамт авч ирнэ. Үүнд:

  • Боловсролын бакалаврын зэргийн диплом, дипломын хавсралт
  • Иргэний үнэмлэх
  • Цээж зураг (Сүүлийн 3 сард авахуулсан, 3Х4 хэмжээтэй байх)
  • Бүртгэлийн хураамж 12000 төгрөг

Бүртгүүлэгчдээс магистрын хөтөлбөрт суралцах төлөвлөгөөний талаар ярилцлага хийж, эссе бичүүлнэ. Тэнцсэн эсэх тухай мэдээллийг утас, цахим хаягаар нь мэдээлнэ.

Намрын улирлын хичээл 2016 оны 10 дугаар сарын 03-нд эхэлнэ.

СУРГАЛТЫН АЛБА

Утас: 88081428, Вэб: http://nmit.edu.mn/, Фэйсбүүк: https://www.facebook.com/nmit.edu.mn/